"Хөрсний бохирдлоор дамжин газрын доорхи усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо


Нийслэлийн Байгаль орчны газраас Туул голын сав газрын Захиргаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Хөрсний бохирдлоор дамжин газрын доорхи усны чанарт үзүүлэх нөлөөллийг бууруулах нь" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн хороодын Засаг дарга нар хэсгийн ахлагчдын хамт оролцлоо.

Тус уулзалтаар Усны тухай хуулиар хороо, дүүргийн Засаг дарга нарт олгосон эрх үүрэг, Усны чанар эрүүл зан үйл, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх хөрсний бохирдол, Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн танилцуулга, Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн технологийн шийдлийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

Уулзалт хэлэлцүүлгээр цаашид гүний усны чанарт үзүүлэх нөлөөлөл болон хөрсний бохирдлыг бууруулахад онцгойлон анхаарч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.