Урилга


Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгаа хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд нь ногоон бүсийн ойн санд тархсан ойн хөнөөлт шавж, өвчний биологи экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг тодорхойлон сонгох, тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгааг 2019 оны 05 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэх болно.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:
  • Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн байгууллагын эрхтэй;
  • Мэргэжлийн инженер, техникийн ажилчид /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДД-ийн хуулбарыг хавсаргаж ирүүлэх/;
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  1. Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2019 оны 03 сарын 26-ний өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны II байр Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ой, усны хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.

 

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.