БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА


Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдын компьютер, техник, тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг сайжруулах зорилгоор 18 цагийн түргэвчилсэн сургалтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Мэдээлэл технологийн газартай хамтран “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд зохион байгууллаа.

Сургалтаар компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах, албан бичгийн стандартыг мөрдөхөд анхаарах асуудлаар мэдлэг, мэдээлэл олгосон ба зориулалт бүхий бүрэн тоноглогдсон орчин, нөхцөлд дадлага ажил хэлбэрээр явагдсан юм.

Цаашид байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, чадавхижуулах, шат дараалсан сургалтуудыг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үргэлжлүүлэн зохион байгуулагдах юм.