НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ЗУСЛАНГИЙН АМРАГЧ ХҮҮХДҮҮДЭД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО


 Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүс дэх зусланд амрагч хүүхдүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймэр, гамшгийн эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын хүүхдийн Найрамдал төв”-д амрагч 60 сурагч хамрагдлаа.

Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр бодит нөхцөл байдалд ойртуулан явууллаа. Сургалтын онолоор олгосон мэдлэг, чадварыг батжуулах зорилгоор бүлгээр ажиллуулж, биеэр гүйцэтгүүлэх дасгал ажлыг тус тус явуулж, гарын авлага, зөвлөгөө мэдээллээр хангалаа.