БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ СУРГАЛТУУД ЯВАГДАЖ БАЙНА


Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдын ажлын онцлог, нөхцөл байдалд үндэслэн шаардлагатай мэдлэг эзэмшүүлэх, мэргэшүүлэх шаталсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Байгаль хамгаалагчдын ажиллах орчны онцлог, төвөөс алслагдсан байдлаас шалтгаалан ой, хээрийн түймэр, осголт хөлдөлт, осол гэмтлийн тохиолдлуудтай багагүй тулгардаг ба өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдыг хангаж, халдвараас хамгаалахаас гадна бусдын амь насыг аврах, анхны тусламж үзүүлэх сургалтыг 2019 оны 03-р сарын 25, 26-ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв /103/-тэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар анхан шатны тусламжийг оновчтой, стандартын дагуу үзүүлэх, амьлуулах суурь тусламжийн арга техникээс гадна түлэгдэлт, хөлдөлт, цус алдалт, осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг байгаль хамгаалагчид эзэмшээд байна.