Ажил гүйцэтгүүлэх урилга


Нийслэлийн нутаг дэвсгэр дэх булгийн ус ширгэх, хомстох, бохирдохоос сэргийлэх зорилгоор “Булгийн эхийг хашиж хамгаалах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул ажил гүйцэтгэх хүсэлтэй  хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Байршил хийгдэх ажил: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Шар хоолойд байрлах булгийн эхийг хоёрдогч түүхий эд ашиглан хашиж хамгаалах

Хугацаа:  Батлагдсан ажлын даалгаврын дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны хооронд гүйцэтгэх

Шаардлага:  Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага нь ажил гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан
  • Харьяа татварын хэлтэс, нийгмийн даатгалын  хэлтэс, шүүхийн тодорхойлолт
  • Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн акт/
  • Ажлын тоо хэмжээний дагуу гаргасан төсөв
  • Тухайн нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэхэд шаардагдах техник багаж хэрэгслийн мэдээлэл  
  • Тусгай зөвшөөрөл шаардахгүй. Гидротехникийн болон гидрологийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчинтэй байх /Мэргэжлийн боловсон хүчний дипломын хуулбар, ижил төстэй ажил хийж байсан туршлагын мэдээлэл/

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө  ирүүлнэ үү.

 

Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-7/1,

Нийслэлийн Засаг захиргааны II байр. Хангарди Ордон. 406 тоот

Нийслэлийн Байгаль орчны газар.

Утас: 318003, 323780