“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлаж байна


Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг 2019 оны 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд зарлаж байна. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах шийдэлд хувь нэмрээ оруулах юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Хангарди ордон, 4 давхар 406 тоот

Утас: 11-318003, 11-323780