УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь “Телевизийн нэвтрүүлэг, сурталчилгааны шторк хийх” ажлыг гүйцэтгүүлэх тул сонгон шалгаруулалтад оролцох, ажил үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудыг санал ирүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ, байршил: Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Зорилго: Энэхүү телевизийн нэвтрүүлгээр нийслэлийн хөрсний доройтол, бохирдлыг тойрсон олон асуудлыг хөндөж, иргэд олон нийтэд мэдээлэл ойлголт өгч, олон талт асуудал, шийдлийг иргэдэд хүргэхэд оршино.

Техникийн даалгавар: Нэвтрүүлэг нь телевиз болон олон нийтийн сүлжээгээр цацах дуу дүрс, өнгөний чанарын шаардлага хангасан, захиалагч талын гаргаж буй утга агуулга, дүрс зураглалыг тусгасан, мэргэжлийн найруулга хийгдсэн 20 минутын бүрэн хэмжээний 1 нэвтрүүлэг, Нийслэлийн хэмжээнд олон нийтийн дунд зарлагдаж буй уралдааны сурталчилгааны 2 төрлийн шторк хийгдэнэ.

Тавигдах  шаардлага: Санал ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Үүнд:

1. Ижил төстэй ажлын туршлага /Ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2-оос дээш/

2. Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл /Анкет, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр хуулбар/

3. Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл

4. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Үнийн санал /битүүмжилсэн/

Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа дор дурьдсан хаягаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Нийслэлийн засаг захиргааны II байр 4 давхар 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар

Утас: 11-318003, 11-323780, НБОГ-ын ХБОБНХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан