ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА


Нийслэлийн нутаг дэвсгэрт байнгын урсацтай горхийг урсгалын дагуу тохижуулах, эко орчин бүрдүүлэх зорилгоор “Хөв байгуулах ажлын зураг төсөв зохиох” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Энэхүү ажил нь Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн усыг хуримтлуулж хөв байгуулах замаар усан сан бий болгоно. Хөв байгуулах ажлын зураг төсвийн ажлыг 2019 оны 07 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэх болно.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:

• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Сүүлийн 1  жилийн санхүүгийн тайлан
• Харьяа татварын хэлтэс, нийгмийн даатгалын  хэлтэс, шүүхийн тодорхойлолт 
• Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн акт/
• Усны барилга байгууламжийн зураг төсөв хийх мэргэжлийн зөвшөөрөл
• Мэргэжлийн боловсон хүчин /Усны барилга байгууламжийн зураг төслийн зөвлөх инженер, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай гидрологийн инженер, Монгол Улсын мэргэшсэн төсөвчинтэй байх /Мэргэжлийн боловсон хүчний дипломын хуулбар, ижил төстэй ажил хийж байсан туршлагын мэдээлэл/

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийг дуустал авах боломжтой. Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Жич: Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-7/1, Засаг захиргааны II байр. Хангарди Ордон. 406 тоот.
Нийслэлийн Байгаль орчны газар.
Утас: 318003, 323780

 

- share

Сэтгэгдэл (0)