ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр наадмын өдрүүдээр Улаанбаатар хотод бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, үерийн аманд отоглож хоноглохгүй байх зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.