НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН 2018 ОНЫ СУДАЛГАА


Ойн хөнөөлт шавжийг илрүүлж цуглуулах арга зүй 

Ховойгоор шавж илрүүлж, цуглуулах арга:

Энэ арга хамгийн түгээмэл дэлгэрсэн арга юм. Ихэвчлэн бие гүйцсэн шавж, эр эм эрвээхэй, цохыг илрүүлж барихын тулд ургамлан бүрхэвчид 15-20 удаа ховоогоор шүүрдэлт хийдэг. Мөн энэ аргаар модны навч, шилмүүс, нахиа, үр жимсээр хооллодог шавжийг илрүүлж цуглуулахад хэрэглэдэг. Ингэхийн тулд ховооны ишийг модны титэмд хүрэхүйц урт хийх хэрэгтэй. Модны титмийн хэсэгт ховоогоор шүүрдэлт хийж илэрсэн шавжийг цуглуулан үхүүлж хадгалдаг.

Модны гол ишийг доргиох, мөчрийг сэгсрэх арга:

Модны титмийн дор тодорхой хэмжээтэй дэлгэц материалийг дэлгэж тавин модыг сэгсэрч, доргион дэлгэц дээр унасан шавжийг цуглуулна.  Энэ аргыг хөнөөлт эрвээхэйн хүрэнцэр, төөлүүр, хүүхэлдэйн шатанд нь илрүүлэхэд өргөн хэрэглэдэг.

Далд байрлах хөнөөлт шавж илрүүлж, цуглуулах:

Модны гол иш, мөчир, үр жимс, навчны эдийн дотор амьдардаг шавжийг цуглаалахдаа тэдгээрийг нэг бүрчлэн задалж илэрсэн шавжийг түүж цуглуулна. Энэ аргыг ихэвчлэн гол ишний хөнөөлт шавжийн авгалдай, хүүхэлдэй, ургамлын бөөсийг илрүүлж цуглуулахад хэрэглэдэг.

Наалдуулагч цагираг хийж шавж илрүүлж, цуглуулах арга:

Энэ арга нь модонд наалдуулагч бүслүүр хийж шавж цуглуулах арга юм. Модон дээр амьдарч буй шавжууд модны гол ишийг дагаж тогтмол өгсөж уруудаж байдаг. Наалдуулагч бүслүүрийг олс, сүрэл, картон цаас, цагираг төмөр зэрэг янз бүрийн материал ашиглан хийж болно. Энэ аргыг ойн голлох хөнөөлт шавжийн нэг Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийг илрүүлэхэд өргөн хэрэглэдэг. Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь намар титмээс гол ишээр дамжин хөрсөнд орж өвөлжөөд хавар хөрснөөс гарч гол ишээр дамжин титэмд байрладаг онцлогт нь тохируулан энэхүү аргыг хэрэглэдэг.  

Гэрлээр урхидах арга:

Энэ нь янз бүрийн гэрлийг ашиглан шөнийн идэвхтэй шавжийг цуглуулдаг арга юм. Ихэвчлэн ойн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэйг илрүүлэхэд хэрэглэдэг. Сибирийн хүр, Өрөөсгөл хүр зэрэг хөнөөлт эрвээхэйнүүд гэрлээр хялбархан татагдаж ирдэг. Хамгийн хялбар гэрлэн урхи бол байшин барилгын гадна зүүж гэрэлтүүлдэг энгийн гэрэл юм. Гэрлээ цагаан хананы өмнө байрлуулах, эсвэл цагаан даавуун дэлгэцний өмнө байрлуулбал урхинд улам олон шавж цуглардаг. 

Хөрсөнд байгаа шавжийг илрүүлж, цуглуулах:

Тодорхой хэмжээний эзэлхүүнтэй хөрсний дээжийг хүрз гэх мэт багаж ашиглан дээж болгон авч гараараа бутлан илрэх шавжийг түүж, дараа нь буталсан хөрсийг шигшүүрээр шигшиж илэрсэн шавжийг цуглуулна. Энэ аргыг хөрсөнд өвөлжсөн Сибирийн хүр эрвээхэй хүрэнцэр, хүүхэлдэйлэхээр хөвхөн давхаргад орсон Якобсоны төөлүүрч эрвээхэйн төөлүүр, мөн хүүхэлдэйг илрүүлэхэд хэрэглэнэ. Хөрсний дээжийг 0.5мх0.5мх0.15м хэмжээтэйгээр авсан.

Ойн хөнөөлт шавжийн популяцийн тархалтыг тогтоох арга:

Ойн хөнөөлт шавжийн тохиолдох газар нутгийн хүрээг тухайн зүйлийн тархалт гэж үзнэ. Ойн хөнөөлт шавжийн тархалтыг орчны температур, чийг, махчин, шимэгч гэх мэт маш олон хүчин зүйл хязгаарлаж байдаг. Ойн хөнөөлт шавжийн популяцийн тархалтыг орон нутгийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд гаргадаг. Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоохдоо хээрийн судалгааны явцад ойн хөнөөлт шавж илэрсэн хэсэглэл, ялгарлын дугаар, газарзүйн солбицолыг ой зохион байгуулалтын план зураг, таксацийн бичиглэлийг ашиглан тэмдэглэж тэмдэглэсэн хэсэглэл, ялгарлын дугаар, газарзүйн солбицолыг газарзүйн мэдээллийн системд оруулна.

Ойн хөнөөлт шавжийн үнэмлэхүй нягтшилтыг тогтоох арга:

Ойн хөнөөлт шавжийн үнэмлэхүй нягтшилт гэж нэгж талбайд эсвэл нэг модонд байгаа шавжийн тоог хэлнэ. Ойн хөнөөлт шавжийн нягтшилтыг тооцох нь хөнөөлт шавжийн голомтыг илрүүлэх, тэмцлийн ажлын үр дүнг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. Ойн хөнөөлт шавжийн нягтшилтыг дараах аргаар тооцно.  

Доргиох арга:

Ойн хөнөөлт шавжийн хүрэнцэр, хүүхэлдэй төөлүүрийн шатанд нь доргиох аргаар нягтшилтыг тооцож гаргадаг. Модны титмийн дор 10х10 метр хэмжээтэй дэлгэц материалыг дэлгэж тавиад 1.7-2.0 метр урттай, 16 см орчим голчтой модон мунаар гол ишийг цохиж доргион дэлгэцэн дээр унасан шавжийг зүйл бүрээр ялгаж тооллого явуулж нягтшилтыг тооцож гаргана.  

Мөчрийн арга:

Хүрэнцэр хүүхэлдэйн тоог гаргахдаа мөчрийн аргыг хэрэглэж болно. Диаметр нь 2 см-ээс хэтрэхгүй мөчрийг үлгэр болгон авч түүнийгээ хоѐр тэнцүү хэсэгт хуваан хүрэнцэр, хүүхэлдэйн тооллогыг хийнэ. Уг модонд байгаа хүрэнцэр, хүүхэлдэйн тоог дараах томъѐогоор тооцно.

V=H\2X(F1+F2\d)

V – уг модонд байгаа хүрэнцэр, хүүхэлдэйн тоо \ширхэг\, H – сонгосон үлгэр мөчрийн урт \см\, F1, F2 – тайрдас тус бүр дээрх хүрэнцэрийн тоо, d – сонгосон үлгэр мөчрийн тоо.  

Квадратын арга:

Ойн хөвхөн давхарга болон хөрсөнд байрлаж байгаа хөнөөлт шавж, хаданд өндөглөсөн Өрөөсгөл хүрийн өндөг зэргийн нягтшилтыг гаргахдаа квадратын аргыг хэрэглэнэ. Энэ аргын үед 0.5х0.5 метрээс багагүй хэмжээний талбайд тооллого явуулж нягтшилтыг тооцдог. Нас бие гүйцсэн хөнөөлт шавжийн нягтшилтыг феромонт урхи, гэрлэн урхи гэх мэт аргаар тооцож болно.

Ойн хөнөөлт шавжийн голомтыг тогтоох:

Агаарын температур, дулаан, хүйтний нөхцөл бүрэлдэн тогтсон, нарны илч хангалттай хүрэлцэхүйц, сийрэг хөрстэй, хөвд ихтэй, чийг тунадас хүрэлцээтэй, махчин, шимэгч шавжийн бүрдэл, тоо толгой бага, ойн өтгөрөл бага, залуу зулзаган мод ихтэй, идэш тэжээл хүрэлцэхүйц байдаг орчин зүйн таатай нөхцөл бүрэлдсэн ой нь ойн хөнөөлт шавжийн анхдагч буюу үндсэн голомт болно.  

Ойн хөнөөлт шавж хоол тэжээл дутагдсан үедээ тус үндсэн голомтоос тал бүр тийшээ салбарлаж тархан туслах голомтыг үүсгэдэг. Туслах буюу хоѐрдох голомт нь үндсэн голомттой харьцуулахад хөнөөлт шавжийн тоо толгой цөөн, амьдрах нөхцөл тааруу, идэш тэжээл хүртээмж муу байдаг. Энд цөөн тохиолдолд ойн хөнөөлт шавж олшрон ой модонд хөнөөл учруулдаг. Ийм ойг хөнөөлт шавжийн туслах голомт гэж нэрлэнэ.

Эдгээр голомтуудаас гадна бас нүүдлийн голомт гэж  байдаг. Өрөөсгөл хүр, сибирийн хүр, якобсоны төөлүүр, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэйн хүрэнцэр үндсэн ба туслах голомтоос мөлхөх буюу салхины урсгалаар хол зайд хаягдаж нүүдлийн голомт үүсгэдэг. Эрвээхэйнүүд нисэж, эмэгчин эрвээхэй өндгөө тохиромжтой орчинд шахах зэргээр тархалтын голомт тэлэгддэг боловч үндсэн голомтоосоо хол тасарч бүрэн чаддаггүй.  

Хөнөөлт шавжийн голомт үүсэж болох газруудад судалгааг тогтмол явуулж хөнөөлт шавж ой модны навч, шилмүүсийг идэж сүйтгэж байгаа байдал, хөнөөлийн түвшин, тэдгээрийн тархалтын цар хүрээг тогтоож тэмцэх арга хэмжээг төлөвлөх шаардлагатай байдаг.  

Модны хөнөөлт шавжид идэгдэж, гэмтэж хөнөөгдсөн байдалд үнэлэлт өгөхдөө дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

  • Нийт навч, шилмүүсний 50-75 хувь нь идэгдсэн бол их;
  • Нийт навч шилмүүсний 25-50 хувь нь идэгдсэн бол дунд;
  • Нийт навч шилмүүсний 25 хувь түүнээс бага хэмжээтэй идэгдсэн бол бага нэрвэгдсэн гэж үздэг.  
Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох,
2018 оны тэмцлийн ажил явуулах талбай сонгох хаврын
судалгааны ажлын үр дүн 
 

Судалгаа хийх газар нутагт навч, шилмүүсний хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоохоор дээрх аймаг, сумдын нутгийн ойн санд 202 орчим дээж талбай байгуулан батлагдсан арга зүйн дагуу тооллого, хэмжилт явуулан үр дүнг нэгтгэн гаргав. Нийслэлийн ногоон бүсэд 59 цэг бүхий дээж талбай сонгон гүйцэтгэв (хүснэгт 2). Дээж талбай байгуулсан газрын байршлыг байршил тодорхойлогч багажаар гарган, тооллогын үр дүнг тухайн шавжийн зүйл, тооллого явуулсан үеийн хөгжлийн үе шатаар нь нэгтгэсэн. Судалгааны ажлын дүнгээс харахад голомттой талбай, тархалттай талбайгаасаа их байгаа нь харагдаж байна. Энэ нь сибирийн хүр эрвээхэйн хэт олшролын жилүүд тохиож байгаатай холбоотой. Ойн хөнөөлт шавж, өвчин тархсан талбайн хэмжээг тухай шавжийн зүйл тус бүрээр ангилан гаргав. Судалгаанд хамрагдсан аймаг сумдын ойн санд Сибирийн хүр эрвээхэй, Өрөөсгөл хүр эрвээхэй дан болон холимог голомтыг илрүүлж, хөнөөлт шавжуудын тархалт тохиолдож байгааг аймаг сум тус бүрээр ой зохион байгуулалтын материал ашиглан нэгтгэв. Хаврын судалгаагаар голомт үүсгэсэн популяци нь ахлах насны хүрэнцэр зонхилсон бөгөөд модны фотосинтезийн голлох эрхтэн болох шилмүүсийг юу ч үлдээлгүй идсэнээс шинэс модод ихтэй. Популяцийн хувьд 5-6 насны хүрэнцэр давамгайлсан хоѐрдогч голомт юм. Энэ нь голомт үүсээд нэгээс дээш жил болж байгаа, мод хатаж эхлэсэн байдалтай холбоотой (Рожков, 1963). Түүнчлэн нийслэлийн ногоон бүс, Богд ууланд  өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L.) –н нягтшил ихэсч, навчит болон шинэс модыг хөнөөж байгааг тогтоогоод байна. 

Хүснэгт 1. Дээж талбайн байршил, тооллогын дүн

Аймгийн нэр Сумын нэр Дээж талбай байгуулсан газрын нэр Газарзүйн солбилцол Якобсоны төөлүүрч эрвээхэй Сибирийн хүр эрвээхэй Өрөөсгөл хүр эрвээхэй Эгэл бийрэн сүүлт эрвээхэй
N E ДТД Эр Эм Мөчирт Хөрсөнд 25*25см талбайд Нэг багцанд Мөчирт Багцанд
1 Нийслэл Гачуурт Хуандайн эх 47°59’47.3 107°19’28.0 1801 - -     - - - -
2 Нийслэл   Асгат 47°59’06.3 107°20’32.0 1817 - - 1-2L1-2 2-4 - - - -
3 Нийслэл   Хоёр даваа 47°59’45.6 107°19’53.9 1891     1-2L3-4 -        
4 Нийслэл   Шижирийн даваа 48°00’50.0 107°17’19.0 1865 - - 2-4L1-2 -        
5 Нийслэл   Шарын хоолой 48°02'40.2" 107°17'03.6 1664         9      
6 Нийслэл   Бэрхийн зоо       - - 1-2L13-4   Битүү тор татаж, харласан. 200-300 орчим      
7 Нийслэл   Шивэртийн даваа 48°01’18.5 107°09’30.3 1912     1-2L1-2          
8   Горхи тэрэлж Ар горхийн адаг 47°58’16.8 107°27’36.2 1627     50L1-2, 3-4 15-20        
9     Ар горхийн Хүүш 47°58’25.8 107°27’52.3 1652     65-70L3-4          
10     Хорхын бэл 48°01’18.5 107°27’36.2 1554     20L1-2          
11     Хурхын ганц хушт 48°02’11.9 107°33’51.1 1622     20L3-4,5 10-15        
12     Хорхын даваа 48°03’44.9 107°30’39.3 1829     12L1-2          
13     Дэлгэр дэвийн адаг 48°02’37.3 107°26’52.0 1594     10L1-2          
14     Хорх 48°05’13.4 107°24’05.2 1666     5-6L1-2          
15     Хойд өвөлжөө 48°01’06.3 107°24’41.5 1845     25L3-4, 75L1-2 50-55        
16     Ар өгөөмөр           55L1-2          
17     Баянбулаг           65L1-20          
18 Нийслэл Зүүн салаа Богины ам 48°01’19.4 106°48’04.5 1682                
19 Нийслэл Зүүн салаа Төгөл амралт 48°01’28.5 106°48’10.6 1652                
20 Нийслэл Баруун салаа Холбоо толгой 48°02’13.9 106°46’53.0 1583         50 ˜120    
21 Нийслэл   Хилийн цэргийн ам 48°01’56.3 106°45’32.6 1771         25 120    
22 Нийслэл   Толгойтын даваа 48°03’42.9 106°45’49.6 1522         3600 200    
23 Нийслэл Гүнт Шар хад 48°06’54.1 106°45’40.3 1466         2500 240    
24 Нийслэл Хандгайт   48°07’03.5 106°55’35.8 1604         1200 200    
25 Нийслэл Хандгайтын богино   48°05'38.2" 106°54'20.6 1554                
26 Нийслэл Хандгайтын богино   48°05'40.6" 106°54'21.2 1556                
27 Нийслэл Согоот   48°06'10.9" 106°54'34.2 1575         14      
28 Нийслэл Ундраа зуслан   48°07'26.5" 106°57'03.3 1620         4      
29 Нийслэл Ундраа зуслан   48°07'29.4" 106°57'35.5 1639         7      
30 Нийслэл Ундраа зуслан   48°06'52.8" 106°55'23.1 1547         37      
31 Нийслэл Баянбулагийн ам   48°05'19.0" 106°55'38.3 1565         5      
32 Нийслэл Баянбулагийн ам   48°05'23.4" 106°55'19.4 1553         4      
33 Нийслэл Баянбулагийн ам   48°05'19.0" 106°55'38.3 1565         5      
34 Нийслэл Баянбулагийн ам   48°05'19.0" 106°55'38.3 1566         41      
35 Нийслэл Баянбулагийн ам   48°05'25.0" 106°54'42.5 1567         18      
36 Нийслэл Их, бага баян   48°09'0.4" 106°53'55.8 1591         1      
37 Нийслэл Их баян   48°09'45.4" 106°53'18.7 1611         4      
38 Нийслэл Бага баян Цэргийн амралт 48°09’11.0 106°54’12.3 1610         30 орчим хонгио, 20-30 багц 150     
39 Нийслэл Санзай   48°08'23.9" 106°51'48.6 1609       3        
40 Нийслэл Санзай   48°08'29.8" 106°51'58.4 1577       30        
41 Нийслэл Санзай   48°08'11.0" 106°54'17.3 1597       193        
42 Нийслэл Санзай   48°08’09.1 106°53’58.7 1581         3000 150    
43 Нийслэл Майхан толгой   48°05’50.7 106°53’03.0 1475         600 150    
44 Нийслэл Шарга морьт Оросын пионерийн зуслан 48°05’06.7 106°57’06.6 1633         1000, эрвээхэйн сэг 600 орчим. 180    
45 Нийслэл Чингэлтэй Зүрх уул 48°00’46.5 106°51’26.6 1776                
46 Нийслэл Шадивлин Ойн дурсамж 48°00’58.4 106°53’14.2 1639         800   200    
47 Нийслэл Яргайт   48°02’006 106°53’55.3 1432         500 хонгио, 80 багц      
48 Нийслэл Яргайтын богино   48°02’28.5 106°52’52.7 1665                
49 Нийслэл Гоодой   48°03’21.9 106°56’39.1 1551         1 мөчрөөс 7 хүрэнцэр      
50 Нийслэл Бэлх Хадат вилла 48°03’21.0 106°01’40.3 1809         100 багц Махчин ихтэй, үхсэн эрвээхэйн сэг хадны ойр 600-700 орчим  230    
51 Нийслэл Сэлх   48°02’20.1 106°57’40.7 1574     25L1-2, 3-4          
52 Нийслэл Бэлх Хадатын даваа 48°04’00.5 107°01’47.1 1691                
53 Нийслэл Улиастай Шарын ам 48°02’53.6 107°05’45.3 1597                
54 Нийслэл   Шарын амын эх 48°01’40.4 107°08’46.3 1730                
55 Нийслэл Улиастай Баруун салаа, Бөөгийн гацаа  48°03’05.3 107°03’33.8 1516         Хүүхэлдэйн хонгио 500-600, 1200 багц 230    
56 Нийслэл Улиастай Баянгол 48°03’05.3 107°03’33.8 1618         Хүүхэлдэйн хонгио 20 орчим, 25 багц 200    
57 Нийслэл Улиастай Байдас 48°08’03.4 107°05’01.2 1674         Хүүхэлдэйн хонгио 45 орчим      
58 Нийслэл Улиастай Ар тарвагатай 48°06’36.8 107°04’52.0 1618         Хүүхэлдэйн хонгио 34 орчим      
59 Нийслэл Улиастай Өвөр Тарвагатай 48°05’17.9 107°05’51.0 1675     25-30L3-4,5-6 80-95 Хүүхэлдэйн хонгио 2400 орчим      
60 Нийслэл Цуурай   48°03'36.9" 107°11'06.7 1809         27      
 

Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомт 

Нийслэлийн ногоон бүст өрөөсгөл хүрийн ноднин жилийн голомт хэвээр хадгалагдсаар байна. Судалгаанд хамрагдсан газрын нэр, хөнөөлт шавжийн тархалттай голомттой талбайг хэсэглэлийн дугаар, талбайгаар гарган үзүүлэв (хүснэгт 2, 3). 

Хүснэгт 2. Нийслэлийн ногоон бүсийн судалгааны ажил гүйцэтгэсэн газар нутаг 
 
Сумын нэр Газрын нэр Судалгаанд хамрагдсан хэсэглэлийн дугаар /ОЗБ-ын 2013 оны материал/
1 Нийслэлийн ногоон бүс  Гачуурт (Шар хоолой, Бэрхийн зоо, Дээндийн эх, Бугатын даваа, Баруун салаа, толгойтын даваа, Гүнтийн шар хад, Гүнтийн даваа, Жигжид, Ар, Өвөр Гүнт, Хандгайт, Хандгайтын богино, Санзай, Онгоцтой хад, Их, бага Баян, Майхан толгой, Шарга морьт, мод, Яргайт, Яргайтын богино, Гоодой, Бэлх, Сэлх, Хадат вилла, Хадатын даваа, Бага цуурай, Бөөгийн гацаа, Улиастайн Баянгол, Байдас, Ар Тарвагатай, Өвөр Тарвагатай, Баруун, Зүүн салаа (Баянхайрхан, Их хадат, Нарст зуслан, Баян уул, Их)  23-26, 41-46, 48, 59, 61-69, 7791, 96, 99, 100-115, 118-123, 125-137, 142, 144, 145, 149152, 154-158, 161-166, 168-170, 172, 174, 176-178, 183, 184. 
 
Хүснэгт 3. Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 2018 оны хаврын судалгаагаар тэмцэл явуулах шаардлагатай талбайн хэмжээ 
 
Сум Газрын нэр Хөнөөлт зүйлийн нэр Хэсэглэлийн дугаар Талбайн хэмжээ Нягтшил
Нийслэлийн ногоон бүс Улиастайн Баянгол, Өвөр тарвагатай Сибирийн хүр 72, 73 1090 1 модонд дунджаар 30-40L1-2 4-6 хүрэнцэр тоологдов.
Нийслэлийн ногоон бүс Бага баян /Цэргийн амралт/  Өрөөсгөл хүр  24 275 Судалгаа явуулах үед хад, ойролцоох бутлаг ургамлыг битүү торлосон, торондоо хүрэнцэр нягтшил өндэртэйгээр тархсан. Модондоо өндөгнөөс хагарсан хүрэнцэр 5-45 хүртэл тоологдож байв.
Нийслэлийн ногоон бүс Бэлх Өрөөсгөл хүр  90 498 Хад, ойролцоох бутлаг ургамлыг битүү торлосон, торондоо хүрэнцрийн нягтшил өндөр.
Нийслэлийн ногоон бүс Хандгайтын богино, Баянбулаг, Ундраа зуслан  Өрөөсгөл хүр  87, 67, 48 1413 Хадандаа нягтшил өндөр. 25 см2 талбайд 20-25 багц. Нэг багцанд 100-120 орчим өндөг тоологдоно.
Нийслэлийн ногоон бүс Майхан толгой, Шарга морьт, Гоодой  Өрөөсгөл хүр Сибирийн хүр  66:11, 88, 110 709 Хадыг битүү торлож, цав цагаан харагдана. Шовойсон бут, хадны ойро бүр хар баарцаг болсон. Хадтай бүх хэсэг. Модондоо нэг мөчрөөс  Өрөөсгөл хүр (LD)-20-35 хүртэл, сибирийн хүр (DS)- 2-4L1-2 тоологдоно.
Нийт        6469  
 
Судалгааны явцад илэрсэн хөнөөлт зүйл тус бүрийг голомт үүсгэсэн талбайг хэсэглэлийн дугаарын хамт үзүүлэлэв (хүснэгт 3). Дүнгээс харахад судалгаанд хамрагдсан газар нутагт өрөөсгөл хүр, сибирийн хүр эрвээхэйн тархалт, голомт нийт нутгаар тэмдэглэгдэв. Хэнтий нуруунд 2016 оноос үүсч эхэлсэн сибирийн хүр эрвээхэйн голомт дээд цэгтээ хүрч, энэ онд популяци бууралтанд орж буй нь бүх газар ахлах насны хүрэнцэр давамгайлж буйгаар харагдана. Судлаачдын бүтээлүүдэд сондгой жилд хэт олшрол болно гэж дурьдагдсанчилан сибирийн хүр эрвээхэй хэт олшрол энэ жил буурч байна (Жанцантомбоо, 1990; Намхайдорж нар, 2007). Тоо толгойн олшролын байдал 3-4 жил үргэлжилнэ гэж бичигдсэн байх бөгөөд энэ нь сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн хамгийн түгээмэл шимэгч болох Apanteles sp. шонхор зөгийний хүүхэлдэйн гэр харьцангуй нягтшил өндөр байгаагаар нотлогдож байна. Махчин, шимэгч шавжийн популяцийн тоо толгой хөнөөлт зүйлээ даган өссөн тохиолдолд байгалийн зүй тогтлын дагуу буурах юм.  
 
Голомт бүхий зарим газрын хөнөөлт шавжийн зургаас

Судалгаа хийх явцад ойн хөнөөлт шавжийн тоо толгой нягтшил өндөртэй зарим газрууд нэлээн байв. 

Зураг 1. Толгойтын даваа 
Зураг 2. Жигжид, Мобиком толгой 
Зураг 3.  Жигжид, Мобиком толгой 
Зураг 4. Майхан толгой 
Зураг 5. Санзай, Онгоцтой хад  Зураг 6. Цэргийн амралт 
Зураг 7. Цэргийн амралт  Зураг 8. Цэргийн амралт 
 Зураг 9. Гачуурт, Бэрхийн зоо  Зураг 10. Гачуурт, Бэрхийн зоо