НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ЗУСЛАНГИЙН АМРАГЧ ХҮҮХДҮҮДЭД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН АШИГЛАХ ТУХАЙ СУРГАЛТ ЯВУУЛЛАА


Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан ногоон бүс дэх зусланд амрагч хүүхдүүдэд ой хээрийн түймэр болон гамшгийн эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг дахин ашиглах тухай экологийн мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
 
Сургалтад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хараацай” зусланд амрагч 140 сурагч хамрагдлаа.
 
Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр бодит нөхцөл байдалд ойртуулан явуулж, гамшгийн үед аврах багаж, техник хэрэгслийг хэрхэн ажиллуулж ашиглах, хог хаягдлыг дахин ашиглаж байгаа сайн туршлагуудыг танилцуулсан нь энэхүү сургалтын онцлог болсон бөгөөд хүүхдүүдийг гарын авлага, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав.

                                                                
 
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ЗУСЛАНГИЙН ТОВЧОО