Хөрсний бохирдлын тухай


ХӨРС

Хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга. Хүн амын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн байдлыг илтгэн тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрс юм.

Хөрсний бүтэц

Хөрсний физик шинж

Хөрсний химийн
найрлага

Элсэрхэг (0.2-2.0 мм)
Шаварлаг (0.001-0.01 мм)
Ялзмаг (0.0001-ээс бага)

Нүүрсхүчлээр баялаг
Хүчилтөрөгчөөр хомс
Чийглэг, температур
харилцан адилгүй

Эрдэсийн бодис
90%Органик бодис
10%

 

Хөрсийг юу ихээр бохирдуулдаг вэ?

  • Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал;
  • Тээврийн хэрэгслээс гарч буй хаягдал;
  • ХАА-д ашиглаж байгаа төрөл бүрийн бордоо, химийн
  • бодис, ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэгч;
  • Агаар, усны бохирдол;
  • Эмнэлгийн хог хаягдал;
  • Шинжилгээ судалгааны байгууллагуудаас гарч байгаа
  • цацраг идэвхит хаягдал;
  • Үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал
  • Хүн амьтны ялгадас

Хөрсний өөрөө цэвэрших процесс гэж юу вэ?

Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай юм.

Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилтэд доорхи хүчин зүйлс нөлөөлнө: Үүнд:

- Хөрсний бохирдолтын хэмжээ

- Ямар төрлийн зүйлээр бохирлогдсон (металл, мод, хуванцар гэх мэт)

-  Цаг агаарын байдал (өвөл явагддаггүй)

- Хөрсний бүтэц

Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна.

  • Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

Хөрсний бохирдолтой холбоотой ямар өвчин үүсэх вэ?

  •  Гэдэсний халдварт өвчин (цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал г.м)
  • -Малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин (боом, бруцеллёз г.м)
  • - Мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд (тарваган тахал, галзуу г.м)
  • - Шимэгч хорхойн халдварууд (хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхой г.м)
  • - Тоосны халдварууд (сүрьеэ, амьсгалын замын өвчин)

Бохирлогдсон хөрсөнд:

  • Балнад, түүний бүлгийн нян 400 хоног орчим
  • Цусан суулгын нян 1 жил хүртэл
  • Шимэгчид 1-2 жил
  • Хялгасан хорхойн (аскаридоз)-ын өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг байна.

Хөрс ямар замаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг вэ?

  • Бохирлогдсон хөрс нь хүнд 2 замаар нөлөөлж болно.

1. Хөрстэй шууд харьцснаас:

  • Хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох;
  • Бохирдсон хөрсний тогтмол уснаас уух;
  • Жимс, хүнсний ногоог угаахгүйгээр хэрэглэх;
  • Ялаагаар дамжин халдварлах;

2. Хөрс нь шууд бус хавьтлын замаар буюу  бохирдсон хөрсөнд тарьсан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, бохирдсон хөрснөөс нэвчсэн газрын доорх усаар дамжин хүнд гэдэсний халдварт  үүсгэдэг байна.

Хөрс бохирдсноор айл өрхөд үзүүлэх сөрөг нөлөө

-           Айл өрхийн аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл алдагдах;

-           Өрхийн гишүүд халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэх

D:\LHM\work\san\загвар\6. таны мэдлэгт\media\image8.jpeg

Хөрсний бохирдлоос сэргийлэх нь

-           Ус, агаарын бохирдлыг багасгах;

-           Тээврийн хэрэгслээс гарах хорт хаягдал ялангуяа хар тугалга агуулсан бензиний хэрэглээг багасгах;

-           Хөдөө аж ахуйд хэрэглэж байгаа химийн бодис, бордоог байнга хэрэглэхээс татгалзах, тодорхой зохицуулалттай, хяналттай ашиглах;

-           Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах;

-           Хогийг ил задгай хаяуулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар нь зөв байрлуулах;

Аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас авч явуулах үйл ажиллагаа:

-           Үйлдвэр, албан газар хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших;

-           Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх;

-           Ойр орчмынхоо хог хаягдлыг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших;

Хувь хүн, айл өрхийн зүгээс баримталж хэвшвэл зохих зүйлүүд:

-           Ил задгай бие засахгүй байх;

-           Гудамж, зам талбай дээр нус цэрээ хаяхгүй байх;

-           Хог хаягдлаа хогийн цэг, зориулалтын саванд хаяж хэвших;

-           Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх;

-           Амьдарч байгаа орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, орчныхоо хөрсийг бохирдуулахгүй байх

 

- share

Сэтгэгдэл (0)