Хөрсний тухай


ХӨРСНИЙ ТУХАЙ

Хөрс үүсэх процесс маш удаан хугаацааны туршид явагддаг. Хөрсний өнгөн хэсэг /0-30см/ үүсэж бий болоход барагцаагаар 800 жил шаардагддаг байна.

Хөрсний бохирдлын тухай

Химийн хорт нэгдлүүд хөрсөнд их хэмжээтэй орвол хөрсний өнгөн давхарга амархан бохирдож, хөрсний амьд организмуудыг хөнөөдөг. Үүний үр дүнд хөрсөнд өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж, үхэждэг.

Хөрсийг бохирдуулагч гол хүчин зүйлүүд нь:

-Химийн хорт бодисоор бохирдох /хамгийн аюултай нь хлорт нэгдлүүд хөрсөнд олон жил байж амьд организмыг хордуулдаг/

-Эрдэс бордоо хэт их хэрэглэх

-Арьс шир болон химийн хор хэрэглэдэг үйлдвэрийн хаягдал

-Агаарт цацагдсан хий утаа машины утаа тортог

-Асгарсан машины тос, нефть, нефтийн бүтээгдэхүүн

-Зуслан гэр хороололын айл өрхийн жорлон

-Ил задгай хог хаяж хөрс бохирдуулах зэрэг болно.

Хөрс нь хүнд хортой химийн олон элементүүдийг шингээж авдаг. Машины болон нүүрсний утааг шингээж авч бохирддог.

Хөрснйи бохирдлоос сэргийлэхийн тулд ААН, албан байгууллагууд:

Шингэн хатуу хог хаягдлаа ил задгай хаяхгүй, тухай бүрт нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх, зориулалтын газар хаяж хэвших, аюултай хог хаягдыг мэргэжлийн байгууллагад хандаж устгуулж байх.

Иргэд , айл өрх :

- Хог хаягдлаа зориулалтын газар хаяж хэвших,

-Ил задгай хог хаяхгүй ,

- Стандартын дагуу эрүүл аюулгүй эко жорлонтой болох шаардлагатай.

 

 

 

 

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 5850:2008 стандартад тодорхойлсноор:

• Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (Хүлцэх агууламж): Бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах хэмжээ нь хүлцэх агууламжаас дээш гарсан тохиолдолд хөрс бохирдолтын түвшинд хүрсэн гэж үзнэ. Хүлцэх агууламжийг хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад мөрдлөг болгоно.

• Хортой агууламж: Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь аюултай агууламжаас давсан тохиолдолд тухайн хөрс нь орчин тойронд байгаа амьд организм, усан давхаргад хортой аюул учруулж эхэлнэ. Хортой агууламжийг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулагч бодис, элементийн хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй адил утгаар мөрдлөг болгоно.

• Аюултай агууламж: Хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодис, элементийн хэмжээ нь аюултай агууламжаас давсан тохиолдолд хөрсний бохирдолыг арилгах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал саармагжуулах, ухаж зайлуулах, газар ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт гэж тодорхойлсон байна.

 

- share

Сэтгэгдэл (0)