НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ШИНЭ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ ГАРДАН АВЛАА


Байгаль хамгаалагчдыг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газар нь 2019 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2019 оны "Nissan patrol" маркийн автомашиныг 119.0 сая төгрөгөөр "Моннис моторс" ХХК-иас, БНХАУ-ын "Senke Wonderer Motorcycle" үйлдвэрийн 2019 оны 150 СС хөдөлгүүрийн багтаамжтай тус бүр нь 2.499.000 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг мотоциклыг "Номин моторс" ХХК-иас нээлттэй сонгон шалгаруулалтаар дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан.
 
Эдгээр техник хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар байгаль хамгаалагчдад гардуулан өглөө.
 
Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 ширхэг мотоцикл, туулах чадвар сайтай Тоёота Ланд Круйзер-76 маркийн автомашинаар хангасан.
 
Байгаль хамгаалах чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатайгаар хэрэгжүүлж буй нь байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, хууль журмын хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж байна.
 
 
- share

Сэтгэгдэл (0)