ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛЛОО


Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг шалгалт Нийслэлийн Байгаль орчны газарт 2019 оны 10 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
 
Тус үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдалд гарч буй ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж дүгнэн мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.
 
Нийслэлийн Байгаль орчны газар нь үзлэг шалгалтыг 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр амжилттай шалгуулж 93,1 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнүүллээ.
 
 
- share

Сэтгэгдэл (0)