ХУВАНЦАР ХАЯГДЛАА МӨНГӨ БОЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


ЭКО БИН ХХК-наас манай улсад шинээр хэрэгжүүлж буй хог хаягдлыг төлбөртэй хүлээн авах "RVM” автомат машины мэдээлэл техникийн боломжуудын талаар танилцууллаа.
 
Хуванцар сав, лааз зэрэг дахивар буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг Экобин машинд тушаагаад төлбөрөө QR koд хэлбэрээр тасалбараар авах юм.
 
QR кодоо Mongol Chat-ийн дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө шууд орно. Мөн дэлгэцнээс шууд уншуулвал бас цаас хэмнэх аж. Хуванцар савыг нэг бүрийг 20 төгрөгөөр үнэлэх юм байна.
 
 
 
Хуванцар сав, лааз зэрэг дахивар буюу дахин боловсруулдаг хог хаягдлаа тушаагаад, мөнгө авдаг Экобин машиныг Номин Холдинг компанийн дараах салбаруудад байршуулжээ.
 
• Номин агуулах худалдаа ХАН-УУЛ
• Номин агуулах худалдаа Чулуун-Овоо,
• Номин хайпермаркет Өнөр
• Номин хайпермаркет-Зүүн 4 зам
• Номин супермаркет 10 - р хороолол
• Номин супермаркет Ривер гарден
• Номин супермаркет-Наадам центр салбар гэх мэт нийт 10 салбарт байршуулжээ.