ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД


Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, хавсралтад нэр дурьдсан аж ахуйн нэгжүүд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2 дахь заалтын дагуу уурхайн ашиглалтын үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөөг 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу тайлбар, мэдээллээ 2020 оны 2 дугаар сарын 15-ны дотор манай газарт ирүүлэхийг мэдэгдье.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР