УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь ан амьтны мэргэжлийн байгууллагуудаар “Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх” ажлыг гүйцэтгүүлэх тул эрх бүхий байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
 
Хамрах хүрээ:  Улаанбаатар хотын 3 дүүрэгт (Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх)
 
Техникийн даалгавар:
 
1. Ажил гүйцэтгэгч нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх СБД-ийн 19-р хороо Шаргаморьт, Хуурай мухар, ЧД-ийн 19-р хороо Өвөргүнт, 17-р хороо Зүрх уулын амуудаас нийт 30 бодгаль тарвагыг зөвшөөрөгдсөн аргазүй, аргачлалын дагуу барьж БЗД-ийн 20-р хороо Дээндий аманд сэргээн нутагшуулж, нутагшилтын байдалд хяналт, мониторинг хийх.
2. Тарвага нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэхдээ бүлээр нь барьж, шилжүүлэх.
3. Тарвага нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэхдээ зориулалтын амьд баригч ашиглах.
4. Тарвага нүүлгэн шилжүүлсэн ажлын тайланг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх.

 
Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор мэдүүлэг гаргагчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
Саналыг дор дурдсан хаягаар 2020 оны 03 сарын 27-ны өдрийг дуустал хүлээн авна.
 
Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн  захиргааны
II байр, Хангарди ордон, 4 давхар 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар
Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу.
Утас: 11323780, 88041082