УРИЛГА


Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгаа хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан хуулийн этгээд нь ногоон бүсийн ойн санд тархсан ойн хөнөөлт шавж, өвчний биологи экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг тодорхойлон сонгох, тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгааг 2020 оны 05 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэх болно.
 
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:
 
• Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн байгууллагын эрхтэй;
• Мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДД-ийн хуулбарыг хавсаргах/;
• Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагатай /нотлох баримтыг хавсаргах/

 
3. Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2020 оны 03 сарын 26-ний өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны II байр Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.
 
Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.