ХУДАГ ГАРГАХ, ЦООНОГ ӨРӨМДӨХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД


Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 474 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/834, 2019 оны А/756 дугаар захирамжид заасны дагуу  нүхэн жорлон, угаадасны нүхийг "Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS 5924:2015" стандартад нийцүүлэн бохир шингэн цуглуулах, хуримтлуулж зайлуулах, давтан ашиглах шаардлага хангасан хийц бүхий байгууламжтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худаг гаргах, цооног өрөмдөх зөвшөөрөл олгох болсныг мэдэгдье. 
 
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нүхэн жорлон, угаадасны нүхээ дээрх стандартын дагуу хийснээ нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч, эсвэл хариуцсан албан хаагчийн тодорхойлолтоор баталгаажуулж, худаг гаргах, цооног өрөмдөх хүсэлтээ гаргана уу.