ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА


Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ногоон бүс, орон нутгийн хамгаалалттай газруудад гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах, амьтан хамгаалах цэг, жим тохижуулах, зорчихыг хориглосон хэсгүүдэд хаалт, хашлага хийх, түймэрт өртсөн, хортонд идэгдсэн ойг сэргээх ажлыг өөрийн хөрөнгөөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын мэргэжилтэн Н.Тамир /утас: 318003/-аас авна уу.
 
Нийслэлийн Байгаль орчны газар