ЦАХИЛГААНЫ ГЭМТЛЭЭС ШАЛТГААЛСАН ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!


Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/487 дугаар захирамжийн хүрээнд цаг агаарын хуурайшилтын улмаас ой хээр, өнжмөл шар өвсний түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсүүдэд хамтарсан хяналт шалгалтын ажил явагдаж  байна. Уг ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-аас Зуслан болон Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гэрээт хэрэглэгчдийн шугам тоноглолд ээлжит бус үзлэг шалгалтыг 565 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн болно.
 
Уг үзлэг шалгалтад 44461 цахилгаан эрчим хүч хэрэглэгч хамрагдсан бөгөөд айл өрхийн оруулгын утастай холбоотой 2476 зөрчил дутагдлыг илрүүлэн, 1682 хэрэглэгчдэд зөрчлийг арилгуулах тухай хугацаатай шаардлага өгч, цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай заавар зөвлөмжийг 3519 иргэн, 454 хүүхдэд хүргүүлэн, өндөр эрсдэлтэй 65 айл өрхийн цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч ажилласан байна. 
 
        
 
Иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлаа хангаж, зөрчил гэмтэл илэрсэн даруйд УБЦТС ТӨХК-ний хэрэглэгчдэд үйлчлэх 70047004 дугаарын утсанд хандана уу.  Ингэснээр болзошгүй түймрийн аюулаас урьдчилан сэргийлж чадна.
 
НБОГ, УБЦТС ТӨХК