НОГООН БҮСЭД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА


Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус дүүргийн 19 дүгээр хорооны ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 16 аж ахуйн нэгж байгууллагуудад ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа. 
 
         
 
Сургалтыг бодит нөхцөл байдалд ойртуулан явуулж, гамшгийн үед аврах багаж техник хэрэгслийг хэрхэн ажиллуулж ашиглах, галын аюулгүй байдлын бэлэн байдлыг хэрхэн хангасан талаар аж ахуйн нэгж байгууллага дээр нь очиж танилцан зааварчилгааг хүргэсэн нь энэхүү сургалтын онцлог байлаа. 
 
 
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР