ТУУЛ ГОЛД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ


Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/01 тоот тушаалын хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Бямба гарагт БЗД-ийн 20 дугаар хороо Минж үржүүлэх төвийн урд хэсэг Туул голын гольдролын дагуух нийт 8 га орчим талбайн хогийг цэвэрлэлээ.
 
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн дагуу усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болохыг анхааруулж байна.