ЖИШИГ ЗУСЛАНГИЙН ЗӨВЛӨЛД НЭГДЭЭРЭЙ


СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнт зусланд “Ар гүнт-Эко” зуслангийн зөвлөл шинээр байгуулагдлаа.
 
“Ар гүнт-Эко” нь жишиг зуслангийн зөвлөлийн даргаар тус зусланд 9 дэх жилдээ оршин сууж байгаа, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр өөрийн амьдарч буй орчиндоо олон шинэлэг ажил санаачлан хийж байгаа иргэн Д.Болормаа сонгогдож, 10 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
 
Тус зөвлөл нь өрхийн ариун цэврийн байгууламж, дулаан хангамжийн асуудлыг байгальд ээлтэй шийдлээр бүрэн шийдвэрлэсэн, хашаандаа чацаргана болон бусад төрлийн мод бут тарьж ургуулсан, үер уснаас хамгаалах суваг шуудууг ухаж аюулгүй байдлаа бүрэн хангасан байна.
 
Иргэн та амьдрах орчноо эко болгож, хөршийн холбоо бүхий цэвэр цэмцгэр орчинг хүсэж байвал зөвлөлд гишүүнээр элсэж болох төдийгүй ойр орчныхоо өрхүүдээр нэгдэж шинээр зөвлөл байгуулахыг хүсвэл 
 
  • 11-318003, 11-323780 утсаар,  
  • Zuslan” аппликэйшны санал хүсэлт цэсээр,  
  • “Зуслангийн мэдээллийн төв”-өөр /“Жигжид” зуслангийн уулзварт байрлах/ бидэнтэй холбогдож хамтран ажиллах боломжтой.