БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРГАХ


Байгууллагын нэр: Нийслэлийн Байгаль орчны газар

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин

Тайлбар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаварыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.
 
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар
МУ-ын хууль Улсын Их хурал Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 2012.05.17 7 дугаар зүйлийн 7.4 22
 
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Өргөдөл Хувь хүн өөрөө Иргэн бол өргөдөл
Албан бичиг Аж ахуй нэгж, байгууллага Аж ахуйн нэгж, байгууллага бол албан хүсэлт
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
Гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газар Аж, ахуйн нэгж, байгууллага бол Улсын бүртгэлийн гэрчилгээ
Техник, эдийн засгийн үндэслэл Аж ахуй нэгж, байгууллага Хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааны төсөл
Барилгын эскиз зураг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар -
Нэмэлт баримт бичиг Аж ахуй нэгж, байгууллага Байгаль орчны төлөв байдлын талаар тайлбар
Санал Дүүргийн Засаг даргын Тамгын газар Төсөл хэрэгжүүлэх талаар харъяа Сум, дүүргийн Засаг даргын саналыг авах
Гэрчилгээ Дүүргийн Өмч, газрын харилцааны алба Газар эзэмших, ашиглах гэрчилгээ
Кадастрын зураг Дүүргийн Өмч, газрын харилцааны алба Газрын кадастрын зураг
 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Хүсэлт хүлээн авах Иргэд хүлээн авах төвийн зохион байгуулагч 5 минут 10 минут Албан бичгээр хандсан бол Нийслэлийн Байгаль орчны газрын архив, бичиг хэргийн ажилтан хүлээн авна 1
Шилжүүлэх Иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн 10 минут 8 цаг   1
Цохолт хийх Газрын дарга, хэлтсийн дарга 1 цаг 1 цаг   2
Дүгнэлт гаргах Байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн 8 өдөр 14 өдөр   1
 
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 0 0 0 0 0

 

 

 

Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/ 14 хоног
Мэдээллийн систем ашигладаг эсэх Үгүй

 

- share

Сэтгэгдэл (0)