АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь барилгын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудаар “Зоорь барих” ажлыг гүйцэтгүүлэх тул эрх бүхий байгуулагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
 
Хамрах хүрээ:  УБ хот, БЗД, 20 дугаар хороо, Минж нутагшуулах төв.
 
Техникийн даалгавар:
 
1. Хөрсний бүтэц, хөрсний гүний усны төвшнөөс хамаарч зоорь барих газар сонгох.
2. Өргөн 5 метр, урт 5 метр, өндөр 2 метртэй зоорь байх.
3. Зоорины хананууд болон шалыг 30 см бетоноор хийх. 
4. Хөрсний нуралт, хөлдөлтөөс хамгаалсан байх. Бетоны дотор талыг модоор доторлон агааржуулагч хийх. 
5. Зоорь доторлох модыг шохойдсон байх.
6. Зоорины  тааз, нурууг 25 см палкаар хийх. 
7. Хайрга, элсэрхэг хөрстэй тул нурах эрсдэлийг тооцоолох, гүний усны төвшин 5м-ээс дор байх.
8. Зуны улиралд борооны ус орохооргүй дээвэр, ханатай хийж гүйцэтгэх. 
9. Ажлын тайланг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх.
10. Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь техникийн даалгаврын дагуу ажлын зураг, төсөв, техникийн норм, технологийг үнийн саналын хамт ирүүлэх.

 
Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор мэдүүлэг гаргагчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
Саналыг дор дурдсан хаягаар 2020 оны 07-р сарын 06-ны өдрийг дуустал хүлээн авна.
 
Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн  захиргааны
II байр, Хангарди ордон, 4 давхар 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар
Амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу.
Утас: 11323780, 88117728, 88041082