ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ САМБАРУУДЫГ БАЙРШУУЛЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт усархаг аадар бороо орж үер буух, гол мөрний усны төвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас  иргэд олноор зорчин аялж зугаалдаг, отоглон хонодог гол, нуур, цөөрөм, гүн нь тодорхойгүй тогтоол устай байршлуудыг тогтоон эрсдэлтэй цэгүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг самбарууд суурилууллаа.   
 
Үүнд: Баянзүрх дүүргийн Гачуурт, Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Хуайндай, Хонхор зэрэг нийт 10 байршилд, Хан-Уул дүүргийн Биокомбинат болон гэр хорооллын орчим, Үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг 3 байршилд, Сонгинохайрхан дүүргийн Хун нуур, Хүйн гол, карьерийн ухмалаас үүссэн нуур зэрэг 4 байршилд, Сүхбаатар дүүргийн Шарга морьтын гүүрний доод талын 1 байршлыг эхний ээлжинд сонгов. 
 
Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.