ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 3 хоногийн  мэдээллээр 2020 оны 07 дугаар сарын 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орох төлөвтэй байна.
 
Голуудын усны төвшин буураагүй, үерлэж байгаа тул голын ойр орчим, үерийн аманд суурьшиж буусан айл өрх, аж  ахуйн нэгж, аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид  сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, голын болон тогтоол усанд орох, сэлэхгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, үерийн аманд отоглож хоноглохгүй байх зэргээр үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.