ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.


"Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр"-ийг жил бүрийн 7-р сарын 31-ний өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ өдрийг ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх, бахархах, алдаршуулах зорилгоор олон улсын байгууллагууд хамтарч, дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэж иржээ.