УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь “Экологийн сургалтын төвийн онлайн сургалт зохион байгуулах техникийн нөхцөлийг  нэмэгдүүлэх” ажлыг гүйцэтгүүлэх тул эрх бүхий байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
 
Хамрах хүрээ: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 20-р хороо. Минж үржүүлэх, нутагшуулах төв. 
 
Техникийн даалгавар:

1.    Интернет дамжуулга нь сайтар хамгаалагдсан байх;
2.    Интернетийн тасралтгүй үйл ажиллагааг хангасан байх;
3.    Эх үүсвэрийн хурдыг алдахгүй байх, тухайн хурд өсөн нэмэгдэхэд дагаж өсөх боломжтой байх;
4.    Интернет дамжуулгын антен суурин, бат бөх, дохиололжсон, хэрэглэгч хянах боломжтой баталгаатай байх.
 
Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг битүүмжилсэн  хэлбэрээр ирүүлнэ. 
 
Битүүмжилсэн саналыг дор дурдсан хаягаар 2020 оны 09 сарын 22-ны өдрийг дуустал хүлээн авна.
 
Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн  захиргааны II байр, Хангарди ордон, 4 давхар 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар, Утас: 11323780, 8015121