УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь “Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш, сурагчдад химийн лабораторийн аюулгүй ажиллагааны талаар богино хэмжээний видео зөвлөмж хийх” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулиуд 
 
Техникийн даалгавар:
  1. Ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан химийн лабораторийн аюулгүй ажиллагаа видео зөвлөмжийг компьютер графикийн Adobe Premiere Pro 2019, Adobe Photoshop CC 2019, Adobe After Effects 2019, Adobe XD, Adobe Illustrator 2019 програмууд ашиглан чанарын өндөр төвшинд гүйцэтгэх;
  2. Видео зөвлөмжийн үргэлжлэх хугацаанд шаардлагатай мэдээллийг бүрэн багтаан тодорхой ойлгомжтой харуулах;
  3. Хийж гүйцэтгэсэн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээх зохиогчийн эрхийг захиалагч талд шилжүүлэн өгөх
           
Санал ирүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг битүүмжилсэн үнийн саналын хамт дор дурдсан хаягаар 2020 оны 09 сарын 28-ны өдрийг дуустал хүлээн авна.

Хаяг:  Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн захиргааны II байр, Хангарди ордон, 4 давхар, 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар, Утас: 323780
Харилцах албан тушаалтан: Б.Тэнгис /утас: 80151091/