УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нарт химийн лабораторийн аюулгүй ажиллагаа сургалт зохион байгуулах” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Хамрах хүрээ: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 26 сургууль
 
Техникийн даалгавар:
 
  1. Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нарт химийн лабораторийн аюулгүй ажиллагаа, химийн бодис түүний ангилал, шошгожуулалт, химийн бодисын бүртгэл, менежмент, лабораторийн эрсдэлийн үнэлгээ, ногоон хими зэрэг агуулгыг тусгасан зөвлөмж боловсруулах;
  2. Цөм хөтөлбөрийн хүрээнд хийгдэх химийн сорилт туршилт, бодис урвалж, хэрэглэгдэхүүн, химийн аюулын лавлах мэдээлэл (ХАЛМ)–ийг боловсруулах;
  3. Дээрх мэдээллийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нарт зориулсан гарын авлагын агуулга, эх бэлтгэж, 30 ширхэг хэвлэх;             
  4. Ерөнхий боловсролын 26 сургуулийн химийн багш нарт танхимын болон онлайн сургалт зохион байгуулах;
  5. Хийж гүйцэтгэсэн ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээх зохиогчийн эрхийг захиалагч талд шилжүүлэн өгөх.
  6. Санал ирүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл )-ийг битүүмжилсэн үнийн саналын хамт дор дурдсан хаягаар 2020 оны 10 сарын 06-ны өдрийг дуустал ирүүлнэ. 
Хаяг:  Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн захиргааны II байр, Хангарди ордон, 4 давхар, 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар, Утас: 323780
Харилцах албан тушаалтан: Б.Тэнгис /утас: 80151091/