ЗУСЛАНГИЙН ӨРХҮҮДИЙН ХАШААНЫ ӨВСИЙГ ХАДАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ногоон бүсийн аюулгүй байдлыг хангах, хавар намрын хуурайшилтын үеийн шар өвсний түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн айл өрхийн хашааны өвсийг хадуулах үйл ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа.
 
Энэхүү ажлын хүрээнд 209 өрх хашааны өвсөө хадуулах хүсэлт ирүүлснээс 196 өрхийн 266,7 мянган м2 талбайн өвсийг хадсан байна.