2020 ОНЫ НАМРЫН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ӨӨР 1032 ИРГЭН, 150 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД 6020 ШИРХЭГ МОД, СӨӨГИЙГ ТАРЬЛАА


Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулдаг билээ. 
 
  
 
2020 оны намрын бүх нийтээр мод тарих өдөр 10 дугаар сарын 10-ны өдөр тохиож иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газартаа, гэр хорооллын айл өрхүүд хашаандаа мод тарьж, нөхөн тарилт, арчилгаа болон цэнэг усалгааг хийж гүйцэтгэлээ. 
 
Нийслэлийн Байгаль орчны газар, Олон улсын эмэгтэйчүүдийн “Сороптимист” ТББ, “Нүри” ХХК болон Жаргалант тосгоны Засаг даргын Тамгын газрын нийт 60 албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэр дэх Инчеон-Улаабаатар хотын “Мөрөөдлийн ой” төслийн талбайд 200 ширхэг шар хуайсны суулгац тарьлаа.
 
Тус газарт ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1032 иргэн, 150 аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид 6020 ширхэг мод, сөөгийг шинээр тариад байна.