УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь ногоон бүсийн ойн санд ойн аж ахуйн арга хэмжээ ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг 4 байршилд нийт 230 га талбайд гүйцэтгүүлнэ.
 
Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагуудыг хангасан материалыг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:
 
•    Ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагын эрх;
•    Мэргэжлийн инженер, техникч, хөрөөчин мод бэлтгэлийн бригадын мэдээлэл /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДДийн хуулбарыг хавсаргах ирүүлэх/;
•    Мод унагах, цагаалах, тээвэрлэх машин техник, бусад хэрэгслийн гэрчилгээ, гэрээний хуулбар;
•    Цэвэрлэгээний ажлыг өмнөх жилүүдэд гүйцэтгэхдээ технологийн дагуу гүйцэтгэсэн талаар орон нутгийн байгаль орчны газрын тодорхойлолт, талбай хүлээлгэн өгсөн акт;
•    Цэвэрлэгээний огтлолт гүйцэтгэсний дараа ойн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгсөн акт;
•    Цэвэрлэгээ хийсэн талбайд нөхөн сэргээлт хийхэд шаардагдах стандартын тарьц суулгацын нөөцтэй болохыг батлах баримт, нотолгоо;
•    Санал ирүүлэх аж ахуй нэгж нь давхар ажил гүйцэтгээгүй байх шаардлагатай;

 
Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.
Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.