Урилга


Нийслэлийн Байгаль орчны газар нь “Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авах” ажлыг гүйцэтгүүлэх тул эрх бүхий байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 
Хамрах хүрээ:  Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг
Техникийн даалгавар:
1.    Ажил гүйцэтгэгч нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороодын нутаг дэвсгэрийн төлөвлөсөн байршлуудад хоёр удаагийн давтамжтайгаар нийт 150 боодол өвс, 4000 кг хужир байршуулна.
2.    Ажлын үр дүнг хөдөлгөөн мэдрэгч камерын тусламжтайгаар баталгаажуулна.
3.    Ажлын тайланг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгнө.
     Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор мэдүүлэг гаргагчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Саналыг дор дурдсан хаягаар 2021 оны 01 сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авна.

                Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн захиргааны
II байр, Хангарди ордон, 4 давхар 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар
Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу.
Утас: 11323780, 88041082