ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Ажлын нэр: Байгалийн сэргэн ургалтанд туслах, ойжуулах талбай сонгох, зураг төсөв боловсруулах ажил.

1. Энэхүү зөвлөх үйлчигээ нь Баянзүрх дүүргийн ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй талбайд судалгаа явуулж байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулалт хийх шаардлагатай талбайн хэмжээг нарийвчлан гаргах, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтын талаар зөвлөмж боловсруулж, 8 байршилд нь зураг төсөв боловсруулах юм.

Санхүүжилтын эх үүсвэр: Нийслэлийн Байгаль орчны газар. Нийт төсөв 8.000.000 /найман сая/ төгрөг.

Ажил гүйцэтгэгч талд тавигдах шаардлага:

  • Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх чиглэлийн мэргэжлийн  байгууллагын эрхтэй;

  • Мэргэжлийн инженер, техникийн ажилчид /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДД-ийн хуулбарыг хавсаргаж ирүүлэх/;

  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл/;

  • Хяналт үнэлгээ, дүн шинжилгээ хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.

Ажлыг хүлээгдэж буй үр дүнд нийцүүлэн 2021 оны 03 дугаар сарын 04-ны дотор захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө.

  1. Сонирхсон тал саналаа: 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 11.00 цагаас  өмнө  Нийслэлийн  засаг  захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт  дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа  ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 11-318003 утсаар авах боломжтой.