ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР


Гүйцэтгэх ажил: Хүлэмжийн хийн тооллогын чадавх бий болгох
Хамрах хүрээ:  Улаанбаатар хот 

Нийслэлийн Байгаль орчны газар нь “Хүлэмжийн хийн тооллогын чадавх бий болгох” ажлыг гүйцэтгүүлэх тул энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлага бүхий байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 
Техникийн даалгавар:
•    Үндэсний хүлэмжийн хийн тооллоготой холбоотой одоогийн мөрдөж буй тогтолцоо, аргачлал, хууль эрхзүйн шийдвэрүүд, өмнөх тооллогын тодорхойгүй байдлын үнэлгээ, гол хүчин зүйлийг  эргэн харж, орон нутгийн түвшинд тулгарах асуудлыг тодорхойлон, асуудал тус бүрд авах арга хэмжээний санал, төлөвлөгөө боловсруулах
•    Тооллого хийх үндэсний аргачлалд тулгуурласан Улаанбаатарын онцлогт тохирсон гарын авлага,  тооллогод ашиглах боломжтой формат боловсруулах
•    Холбогдох талуудын уулзалтыг зохион байгуулах
•    Цахим сургалтын модуль бэлдэх, 1 удаагийн сургалтыг зохион байгуулах
•    Ажлын тайланг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгнө.

Санал ирүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор мэдүүлэг гаргагчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Саналыг дор дурдсан хаягаар 2021 оны 02 сарын 24-ны өдрийг дуустал хүлээн авна.
Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн захиргааны
II байр, Хангарди ордон, 4 давхар 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдлын хяналт 
шинжилгээ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоно уу.
Утас: 11323780, 99907356
 

- share

Сэтгэгдэл (0)