МЭДЭГДЭЛ


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/115 дугаар тушаалаар “Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх”-ийг шинээр олгох болон сунгахыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргасан байна.
 
Иймд “Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх” шинээр олгох болон сунгуулахтай холбоотой Байгаль орчны газрын дүгнэлт, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт авах хүсэлтийг манай байгууллага 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна.
 
Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбоотой гомдол, саналыг БОАЖЯ-д хандан лавлана уу.