УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь Сонгинохайрхан дүүргийн ойн сангийн 85 дугаар хэсэглэлд 1.8 км урт түймрээс хамгаалах халз зурвас сэргээх ажлыг гүйцэтгүүлнэ.

Нийт төсөв 20.000.000 /хорин сая/ төгрөг.

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагуудыг хангасан материалыг ирүүлсэн байна. 
Үүнд: 

  • Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлийн мэргэжлийн  байгууллагын эрхтэй;
  • Мэргэжлийн инженер, техникийн ажилчид (тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДД-ийн хуулбарыг хавсаргаж ирүүлэх);
  • Зурвасыг сэргээхэд шаардагдах машин техник, бусад хэрэгсэлийн гэрчилгээ, гэрээний хуулбар;
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
(нотлох акт баримтыг ирүүлэх)

Ажлыг  гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд  2021 оны 06-р сарын 10-ны өдрийн 11.00 цагаас  өмнө  Нийслэлийн  засаг  захиргааны II байр Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны  газарт  дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.