Ойн мэргэжлийн байгууллагын эрх олгоход дүгнэлт гаргах


Байгууллагын нэр: Нийслэлийн Байгаль орчны газар

Үйлчилгээний чиглэл: Үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин

Тайлбар Ойн тухай хуулийн 23.1-д “Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ” гэж заасан байдаг. Монгол улсын Засгийн газрын 2006 оны 137-р тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газар нь хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллага тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн болвсон хүчин, техник тоног төхөөрөмж, материаллаг баазаар хангагдсан эсэх талаар дүгнэлт гаргадаг.
 
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт
МУ-ын хууль Улсын их хурал Ойн тухай хууль 2012.05.17 23 дугаар зүйлийн 23.1
 
Баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Албан бичиг Аж ахуй нэгж, байгууллага Дүгнэлт гаргуулах тухай аж ахуйн нэгжийн албан хүсэлт
Гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Танилцуулга Аж ахуй нэгж, байгууллага Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга, хийж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл, гэрэл зураг
Нэмэлт баримт бичиг Аж ахуй нэгж байгууллага Тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин /анкет, диплом, сертификат хуулбар, ажлын туршалга, тус байгууллагад ажилладаг болохыг тодорхойлсон баримт /ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/
Нэмэлт баримт бичиг Аж ахуй нэгж байгууллага Техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, тээврийн хэрэгслийн жагсаалт, гэрчилгээ, техникийн үзүүлэлт, паспорт, тодорхойлолт гэрэл зураг
 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Хүсэлт хүлээн авах Архив, бичиг хэргийн ажилтан 10 минут 20 минут Дүгнэлт гаргах явцад нэмэлт тодруулга, материал авах тохиолдолд хугацааг сунгах шаардлагатай. 1
Цохолт хийх Газрын дарга, хэлтсийн дарга 1 цаг 1 өдөр Мэргэжилтний гаргасан дүгнэлт холбогдох хууль, журмын дагуу байгаа эсэх талаар судалж хянана. 2
Дүгнэлт гаргах Ойн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 3 өдөр 21 өдөр - 1
 
Төлбөр тооцоо
Тайлбар Үйлчилгээний хураамж Тэмдэгтийн хураамж Торгууль Бусад Нийт
0 0 0 0 0 0

 

 

 

Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/ 21 хоног
Мэдээллийн систем ашигладаг эсэх Үгүй

 

- share

Сэтгэгдэл (0)