ЭВДРЭЛД ОРСОН ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн төв замаас Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын хойд тал Гишүүний ам хүртэл хүнд даацын тэргээр тээвэр хийх зориулалтаар 2013 онд байгуулсан 12,5 км урт технологийн зам нь эвдрэлд орж, шороо тоос ихээр үүсгээд байсныг “Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбоо” ТББ-аас санаачлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Өвөрхарзат” ХХК-ийн талбайгаас авто замын засварын ажилд шаардлагатай 100 орчим машин дайрга, чулууг олборлон тус замын засварын ажлыг эхлүүлээд байна.

Тухайн замын засварын ажил хийгдсэнээр олон салаа замаар тээвэр хийгдэхгүй байж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурах, мөн орон нутгийн иргэд тухайн замаар зорчиход үүсээд байсан эрсдэл, хүндрэлүүд буурах зэрэг давуу талууд бий болж байна.

Засварын ажлыг 2021 оны 10 дугаар сард багтаан гүйцэтгэж дуусгахаар төлөвлөөд байна. Мөн цаашид энэхүү замыг байнгын усалгаатай болгохоор төлөвлөн ажиллаж байна.