БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 09 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүсч, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.  
 
Иймд голуудын усны түвшин буураагүй тул голын ойр орчим, үерийн аманд суурьшиж буусан айл өрх, аж  ахуйн нэгж, аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид  сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, голын болон тогтоол усанд орох, сэлэхгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна. 
 
Эх сурвалж: http://tsag-agaar.gov.mn/forecast/weather-forecast/month