НАМАР ТҮЙМЭР ГАРАХ ТӨГС НӨХЦӨЛ БҮРДДЭГ


Намар бол манай орны хувьд их онцлогтой улирал. Хэдийгээр буцаж байгаа улирал боловч жимс ногоо боловсорч, тариа будаа, ургацаа хураадаг, хөл хөдөлгөөн, аялал зугаалгын өрдүүд үргэлжилдэг.

Байгаль, цаг агаар, уур амьсгалын нөхцөл хуурай сэрүүн болж, мод шилмүүс навчсаа гөвдөг. Газарт унасан хуурай навчис, хөрсний бүтэц, намрын ширүүн салхи зэрэг нь байгаль өөрөө шатахад бэлэн байгааг илтгэдэг. Үүн дээр гагцхүү хүний санамсар болгоомжгүй үйлдэл нэмэгдэхэд л түймэр гарах аюултай. 

Та ой хээрийн газраар явахдаа асаасан галаа бүрэн унтрааж, анхаарал сэрэмжтэй яваарай. 

#Алдвал Галдана
#Нэг share 2 хүнд хүрнэ
#Мэдээллээс илүү мэдлэгтэй байцгаая