ОЙ МОДОНД ГАЛЫН ДОХИОЛОЛ БАЙХГҮЙ


Манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Ойн түймрийн улмаас энэ хувь хэмжээ жил ирэх тусам хорогдсоор байна. Таны хаясан хог, дутуу унтраасан гал ойг түймэрдэх зэвсэг болдог. 

Ой хэний ч өмнө нээлттэй, эко-системийн үнэт зүйл нь хэмжээлшгүй их боловч түймэрт өртвөл “авраач” гэж ч хашхирч чадахгүй устдаг. Ойгоос хүртдэг ач тусынхаа хариуд ой модоо хайрлан хамгаалцгаая. 

#АлдвалГалдана
#Нэгshare2хүндхүрнэ
#Мэдээллээсилүүмэдлэгтэйбайцгаая