ХАЯГДСАН АСААГУУР БОЛОН ШИЛ НЬ ГАЛ ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ


Өнгөрсөн жил нийслэлд 275 удаагийн шар өвсний түймэр гарч, 59.7 га талбай шатсан. 

Эдгээр түймэр нь иргэд самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах, хог хаях зэрэг хүмүүсийн санамсар болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалсан байна. 

Байгальд ил задгай хаягдсан шил, асаагуур зэрэг нь нарны тусгалын нөлөөгөөр халж шаталт үүсгэдэг бөгөөд хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд түймэр гарах эрсдэлийг дагуулдаг. 

Та ой хээрт явахдаа хог хаяхгүй байх, хаягдсан хогийг бусдад даатгаж орхихгүй халааслаад хогийн саванд хийж түймрийн аюулаас байгалиа хамгаалаарай. 

#АлдвалГалдана
#Нэгshare2хүндхүрнэ
#Мэдээллээсилүүмэдлэгтэйбайцгаая