ГАЗАР ДООРХ ТҮЙМЭР


Байгалийн нөхцөл байдал, ойн системийн шатах материалын хэмжээ зэргээс шалтгаалж ойн түймэр нь: 

  • Гадаргын
  • Хөрсний
  • Титэм буюу оройн түймэр гэсэн гурван төрөл зонхилдог. 

Эдгээрээс оройн түймэр нь илүү хөнөөлтэй байдаг бөгөөд олон тооны мод гэмтэхэд хүргэдэг. 
Газар доорх түймэр нь ялзмаг, хүлэр болон үүнтэй төстэй үхсэн ургамлын гүн хуримтлалд шатдаг тул хуурайшдаг. Ялангуяа удаан үргэлжилсэн ган гачиг болсны дараа өвлийн улиралд бүх газрын доор утаа болж, хавар нь гадаргуу дээр дахин гарч ирдэг нь аюултай юм. Энэ төрлийн түймэр маш удаан тархдаг боловч унтраахад хамгийн хэцүү. 

Газар доорх түймрийн дундаж хэмжээ нь 25-50 см байдаг бөгөөд үүнээс илүү гүнд шатсан бол хүчтэй гэж үздэг. Ойн түймэр нь төрлөөсөө үл хамаарч ихэнхдээ хүмүүсийн хайхрамжгүй байдал, гал асааж, оч үсэргэх, зэрэг хүний гараар бий болсон үйлдлээс шалтгаалдаг. 

Газар доорх түймэр нь газрыг доройтуулан ургамал ногоо устаж, амьтад амьдрах орчингүй болох, ус хурах талбай багасах зэрэг ойн үнэт нөөц алдагдах асар их хор хөнөөлтэй. Цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын шалтгаан болж байна. Гэвч иргэн бүрийн ухамсар, зөв үйлдэл нь ирээдүйд үүсч болох эдгээр томоохон аюулаас сэргийлж чадна. 

#АлдвалГалдана
#Нэгshare2хүндхүрнэ
#Мэдээллээсилүүмэдлэгтэйбайцгаая